x

Д.Урианхай найрагчийн Б.Лхагвасүрэн анддаа өргөсөн "Сүүлчийн хундага"

"СҮҮЛЧИЙН ХУНДАГА"

Анд Б.Лхагвасүрэнд (реквием)

I.
Гэрийн тоонон дээгүүр
Гэрэлтэн нумарсан зуун өнгийн солонгоноос
Гэнэтхэн, ногоон өнгө нь ганцаар тасраад
Архины лонхонд нуугдаад үлдчихсэн шиг харагдах
Ариун идээний дээжээс нэгэн хундагыг
Нулимсаа залгин байж балгалаа!..
Сүүлчийн хундага!
Сүн далайн давалгаанаас
Ам жишилж байгаа шиг
Хороож барагдахгүй,- Сүүлчийн хундага!
Хонгор залуугаасаа сэтгэл сэтгэлээ түшилцэн өндөрлөсөн
Хосгүй билигт найрагч Бавуугийн Лхагвасүрэн
Аргын 2019 он, билгийн шороон гахай жил, шинийн нэгэнд
Амьсгаа татахынхаа өмнө өөрөө балгахаар задлуулж,
Андын ёс сахин надад зориулж үлдээсэн
Амсараа халин мэлтгэнэх,- Сүүлчийн хундага!..
II.
Гал залгисан мэт түлэх Сүүлчийн хундага!
Газраа үүрсэн мэт ядраах Сүүлчийн хундага!
Уухад ч гачлантай гашуун,
Болиход ч гачлантай гашуун,
Ард, түвд Бавуу аавын зоргоор хүү Лхагвасүрэн
Амьсгаа отголохынхоо янар хундагалуулж
“Цугтаа ууж байна!” гэж “бясалгасан”,
– Цус шиг нь буцламгай,
Цөс шиг нь омогшимтгой, Сүүлчийн хундага!
III.
Бөмбөрөн өнхрөх нулимс
Бутанд зувах бүжин шиг
Арьс руу шурган нуугдав ч
Хацар шир – шир зүсэх нь ч,
Атаатны сум хавахаас дор өвтгөх нь ч,
Хашгирч босоод буурал толгойгоороо
Хана руу түс – няс мөргөм тамлах нь ч
Юутай хорлонтой!
Боржигоны бор талд
Босоо төрж,
Бодлын цагаан арслан болж үсрэн
Монголоо доргион хүрхэрсэн,
“Агуу” хэмээхэд дэндүү наанадах,
Алдарын титэмүүд нь ч дэндүү цөөдөх,
Хүсэхүйн чинад эрэмгий шүлгүүдээ
Хүний гараар бус
Бурхадын мутраар ургуулсан
Үгэнд багтахгүй андаас хагацахад
Үлэмжийн баян Дэлхий Юутай хоосон!..
IV.
Зэлний хоёр унага шиг налалцаж,
Зэрэгцээ хоёр хайрхан шг ханхайж,
Тэрэгний буулга шиг эртний,
Тэнгэрийн хэл шиг энгийн, нууцлаг,
Амгалангийн орон – Монголын найрагт
Амьдралаа хуу зарлаа, чи бидэн!
Далай нь хүртэл давсаар дутдаг дэлхийдээ ч,
Даваа нь хүртэл чамд навтайж өгдөг Монголдоо ч
Даанч цөөхөн ургадаг
Даамай гүн найргийн
Галбараасан байлаа, чи минь!..
Ард зоноо цугааранг нь уйлуулж одох
Алдар, гавьяа чинь, миний найзаа,
Мөнх бус орчлонд мөнх ч
Мөддөө лав дүүрэхгүй зай үлдээсэн чинь
Он жил элэх тусам
Од, мичид шиг тодрох нь
Олон давтагдахгүй түүх биз ээ!..
V.
Очих газар чинь ойрхон,- Тэнгэр ч,
Орох үүд чинь дэлгээтэй,- Диваажин ч,
Битгий тэнд их удаарай,
Бэтгэртлээ санаж хүлээх Монголдоо,
Билүү чулуу нь зөөлхөн “Өнжүүл”-дээ,
Хурдан буцаад ирээрэй,
Хурмастад даатгаж, уйлж гуйяа, найз нь!..

2019.02.12-15 Алтан тэвшийн хөндий

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"CU"-г дээрэмдсэн этгээдийг тогтоож, хэргийг шалгаж байна 12 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 13 цаг 3 мин "Офицеруудын ордон-Тэрэлж" том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчино 15 цаг 53 мин ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 16 цаг 28 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 16 цаг 33 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 16 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 16 цаг 49 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 16 цаг 53 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 17 цаг 6 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 19 цаг 1 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав Уржигдар 14 цаг 45 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ 2024-12-20 ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? 2024-12-20 Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана 2024-12-20 Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” 2024-12-20 Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана 2024-12-20 Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? 2024-12-20 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ 2024-12-20 Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь 2024-12-20 Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна 2024-12-20
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top