Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны урилгаар 2018 оны 12 дугаар сарын 19-өөс 2018 оны 12 дугаар сарын 26-ны хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Утга Урлагийн Холбооны дэд тэргүүлэгч Бао Ин Шан тэргүүтэй 14 хүний баг бүрэлдэхүүн Монгол улсад ажилын айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдхүүнд Өвөр Монголын Хөгжмийн Зохиолчдын Эвлэлийн дэд тэргүүлэгч, хөгжмийн зохиолч Ван Шиао Хун, Өвөр Монголын Үндэстний Урлаг Үндэсний Хүрээлэнгийн уран бүтээлийн төвийн хөгжмийн зохиолч С.Энхбаяр, Хөлөнбуйр хотын Утга Урлагийн Холбооны яруу найрагч Н.Баяр, Өвөр Монголын Радио Телевизийн дээд зэргийн найруулагч Б.Цогжилт, Өвөр Монголын Радио Телевизийн яруу найрагч Н.Насан, Өвөр Монголын Радио Телевизийн хөгжмийн зохиолч Гүэ Зи Жи, Өвөр Монголын Хөгжмийн Утга Зохиолын Эвлэлийн дэд тэргүүлэгч, яруу найрагч Лин Янь, Залуу хөгжмийн зохиолч Үлгэр , Өвөр Монголын Тян Хуа “Media” компанийн уран бүтээлч Жао Тян Хуа, Өвөр Монголын “Талын дуулал” сэтгүүлийн найруулагч Цүй Тин Тин, Өвөр Монголын Хөгжмийн Зохиолчдын Эвлэлийн дэд нарийн бичгийн дарга Авьяас, Хөх хотын үндэстний урлаг уран сайхны тоглолтын бүлэглэлийн дарга , яруу найрагч Кан Еэ Вэй нар багтжээ.
Хоёр орны урлагийн салбарынхны уулзалт болж уулзалтанд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, СУГ-ын урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг тэргүүтэй уран бүтээлчдийн төлөөлөгчид, Монголын концертын төв ТББ-ын захирал ардын жүжигчин Д.Ухнаа, Монголын дуучдын холбооны тэргүүн, Чингис хаан хамтлагийн ахлагч УГЖ Д.Жаргалсайхан, МЗЭ-ийн төлөөлөгчид болон дуучид, хөгжим судлаачид оролцож санал бодлоо солилцлоо.
Мөн СУИС-ын захирал Э.Сонинтогос хүлээн авч уулзаж тус сургуулийн үйл ажилгааг танилцуулан ӨМӨЗО-оос суралцаж буй оюутануудтай ярилцлага хийлээ.
Энэ үеэр Монгол Улсын Консерваторийн захирал УГЗ, хөгжмийн зохиолч Ц.Пүрэвхүү зочдыг хүлээн авч уулзаж, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны анхны гишүүдийн нэг МУУГЗ хөгжмийн зохиолч Ж.Шараагын 80 насны ойд зориулсан уран бүтээлүүдийн эрдэм шинжилгээний бага хурал, номын баярт төлөөлөгчдийн хамтаар зочилсон юм.
Айлчлалын үеэр БНХАУ-ын элчин сайдын яам болон Монгол- Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбоо ТББ-ний дарга О.Тунгалаг, Нарийн бичгийн дарга Н.Үндэс зэрэг хүмүүстэй уулзаж хоёр орны соёл урлагийн хамтын ажиллагааны талаар санал солилцож нөхөрсөг уулзалтуудыг хийлээ.
Мөн 2 орны уран бүтээлчдийн нөхөрсөг уулзалт “Чингис” зочид буудлын хурлын танхимд болж уулзалтанд БСШУСЯ-ны Соёл Урлагын Бодлогийн Газарын мэргэжилтэн Г.Ичинхорлоо, Улсын филармоний дарга УГЗ Ч.Даваасүрэн, СУИС-ын Хөгжмийн Урлагийн Сургуулийн захирал, хөгжим судлаач Г.Ганцэцэг, УДБЭТ-ын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар, MOSCAP /Монголын Зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг/-ийн гүйцэтгэх захирал СГЗ Яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Монголын УАХ-ны ерөнхийлөгч УГЖ Б.Тунгалаг, МУ-ын АЖ, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, залуу хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, дуучид, хөгжим судлаачид зэрэг төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцлоо.
Энэхүү уулзалтын үер Монгол улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой угтан хийгдэх соёл урлагийн болон цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны Ерөнхийлөгч МУ-ын УГЗ Б.Бямбабаяр сонордуулж БНХАУ-ын ӨМӨЗО-ы Утга Урлагийн Холбооны дэд тэргүүлэгч Бао Ин Шан-д гардууллаа.
Ийнхүү Монгол улс БНХАУ хоорондох хөгжмийн амьдралын жаран жилийн түүхэнд анх удаа олон хүний баг бүрэлдхүүнтэй өргөн хэмжээний албан ёсны айлчлал амжилттай боллоо гэж хоёр тал дүгнэлээ.