x

“Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо

“Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорра Эскаланте болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Боловсролын сайд П.Наранбаяр хэлэлцүүлгийн үеэр аливаа хууль, журам олон нийтэд хүрэхдээ тодорхой ашиг сонирхлын бүлгүүдийн эсэргүүцэлтэй тулгардаг ч өсвөр насныхны эрүүл мэнд, амь насанд аюул учруулж буй электрон тамхины хэрэглээтэй тэмцэх нь зайлшгүй гэдгийг онцлов. Тэрбээр уг асуудлыг нарийвчлан судалж, хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатайг цохон тэмдэглэлээ.

Тэрээр хэлэхдээ: 

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсад өсвөр насныхны тархины хөгжилд электрон тамхины хэрэглээ урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах эрсдэлтэй болохыг тогтоожээ. Ерөнхий боловсролын 13-17 насны суралцагчдын 24.8 хувь буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь сүүлийн нэг сард электрон тамхи хэрэглэж үзсэн бол 10 суралцагч тутмын нэг нь янжуур тамхи татсан байна.

Электрон тамхи нь орчин үеийн загварлаг бүтээгдэхүүн мэт харагдаж, өсвөр насныхны сонирхлыг ихээр татаж байгаа нь санаа зовоох асуудал болоод байна. Үүнийг анхаарч, 2023 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Номинчимэг ажлын хэсгийг ахлан 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийг худалдаалахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамжийг гаргуулсан. Мөн Нийслэлийн худалдааны журманд энэ заалтыг оруулж өгсөн нь чухал алхам болсон гэж үзэж байна.

Боловсролын яамнаас 2024 оны сүүлээр боловсролын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тушаал гаргаж, үүнтэй холбоотойгоор сургуулийн орчинд электрон тамхи хэрэглэдэг сурагчидтай ганцаарчилсан уулзалт зохион байгуулах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, сургалт нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ.

Электрон тамхины хэрэглээг хязгаарлах үйл ажиллагаа тодорхой сонирхлын бүлгүүдийн эсэргүүцэлтэй тулгардаг ч өсвөр насныхны эрүүл мэнд, амь насны аюулыг үл тоож ухрах ёсгүй. Дэлхий нийтэд тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь татварын өсөлт, сурталчилгааг хориглох, олон нийтийн газарт тамхины хэрэглээг хязгаарлах явдал байдаг. Тамхины эсрэг бодлого хэрэгжүүлсэн улс орнуудад хэрэглээ 20-30 хувиар буурсан судалгаа бий. Мөн дэлхийн 37 улс электрон тамхины худалдааг бүрэн хориглох, эсвэл хатуу хязгаарлалт тогтоосон байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 2 цаг 50 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 2 цаг 59 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 3 цаг 1 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 3 цаг 4 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 3 цаг 6 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 3 цаг 10 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 3 цаг 11 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 3 цаг 12 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 3 цаг 15 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 3 цаг 16 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 3 цаг 18 мин Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ 3 цаг 19 мин Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр 3 цаг 20 мин ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно 3 цаг 22 мин “Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо 3 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 3 цаг 29 мин АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 22 цаг 40 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 23 цаг 28 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 23 цаг 29 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 23 цаг 32 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна
Top