x

Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна

Канадын алдарт найруулагч Жеймс Кэмерон “Аватар”-ын дараах шинэ уран бүтээлээ туурвихаар төлөвлөж байна. Тодруулбал, кино найруулагч удахгүй хэвлэгдэн гарах “Хирошимагийн сүнснүүд” номоор кино бүтээх эрхийг худалдаж авсан бөгөөд атомын бөмбөг хаясан тухай түүхээс сэдэвлэсэн уран сайхны киног найруулах бодолтой байгаа ажээ.

Америкийн зохиолч Чарльз Пеллегриногийн “Хирошимагийн сүнснүүд” номыг “Blackstone Publishing” компанид хэвлэж 2025 оны наймдугаар сард худалдаанд гаргана. Энэ ном бол 2015 онд уншигчдын хүртээл болсон “Хирошимагаас ирсэн сүүлчийн галт тэрэг” номын дараагийн бүтээл бөгөөд уг номыг мөн кино бүтээлд ашиглах гэнэ.

Ж.Кэмероны шинэ кинонд Дэлхийн II дайны үед Японд хаясан атомын бөмбөгөөс хоёулангаас нь амьд үлдсэн цорын ганц хүн болох 29 настай инженер Цүтомү Ямагүчигийн бодит түүхийг өгүүлэх ажээ. Тэрбээр 1945 оны наймдугаар сарын 6-нд Америкийн цэргийнхэн Хирошимад бөмбөг хаях үед тэнд ажлаар явж байсан бөгөөд маргааш нь галт тэргээр Нагасаки руу буцаж ирээд наймдугаар сарын 9-ний өдрийн атомын бөмбөгөөс амьд үлджээ. Атомын бөмбөг хаясны улмаас 110-210 мянган хүн амиа алдсан гэх тооцоо бий.

Ж.Кэмерон бол “Терминатор”, “Харь гаргийнхан” киногоороо алдаршсан дэлхийн хамгийн нэртэй найруулагч бөгөөд “Аватар”, “Аватар-2”, “Титаник” зэрэг бүх цаг үеийн шилдэг дөрвөн киноны гурвыг нь найруулснаараа алдартай билээ. Шинэ бүтээлийн хувьд 1997 оны “Титаник” киноноос хойш найруулсан анхны “Аватар”-аас өөр кино болох юм. Өдгөө Ж.Кэмерон 2025 оны 12-р сард нээлтээ хийх “Аватар: Гал ба Үнс” кинон дээр ажиллаж байгаа бөгөөд түүнээс цааш “Аватар”-ын дахин хоёр анги кино гарах төлөвтэй байгаа боловч тэдгээрийг найруулах саналаас татгалзаж магадгүй хэмээн ярьсан удаатай. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 35 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 36 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 49 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 53 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 55 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 56 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 59 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 1 цаг 3 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 1 цаг 6 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 1 цаг 23 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 3 цаг 43 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 4 цаг 1 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 5 цаг 33 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 5 цаг 35 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 5 цаг 36 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 5 цаг 38 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 5 цаг 40 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 5 цаг 44 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 5 цаг 47 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 5 цаг 56 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top