x

Канадын алдарт реппер К-Маро Монголд ирнэ

Жаргалтай, гунигтай сэтгэл хөөрөл, таашаалын дээд цэгээс аялгуу болон үгтэй үг сүлэлдэн хэмнэлийг үйлдвэрлэгч, урсгалыг дагаж биш сөрж тэмцэх хүсэл мөрөөдлөөр нэгдсэн “Ocean Grey” продакшны 11 жилийн ой тохиож байна.

Тэгвэл тус продакшны уран бүтээлчид ойн тоглолтоо энэ сарын 28-нд “Степп Арена”-д зохион байгуулахаар товложээ. Энэхүү тоглолтын онцлох зочих нь Канадын алдарт реппер, дуучин K-Maрo, АНУ-ын реппер Брийдс Уорлд нар байх юм. Ялангуяа “Femme Like U” дуугаар монголчуудын танил болсон К-Маро энэ үдшийг чимэх нь ээ.

Өдгөө 44 настай түүний хувьд Ливаны Бейрут хотод төрсөн бөгөөд иргэний дайны улмаас 11 настайдаа Парис руу дүрвэсэн байдаг. Орос ээж, араб аавтай Марогийн бүтэн нэр нь Сирил Камар. 13 насандаа анхны уран бүтээлээ цацаж байсан түүнийг дэлхийд таниулж, алдаршуулсан гурван дууны нэг нь  “Femme Like U” юм. “Амьд тоглолтын мастер” гэх хочтой болсон тэрбээр 2001 онд уран бүтээлийн нэрээ К-Маро болгосноор алдрын замналд хүрэх эхлэл болжээ.

“Symphonie Pour Un Dingue” нэртэй анхны дуу нь 2002 онд цацагдсан ч  алдаршсангүй. Түүнчлэн анхны бие даасан цомгоо гаргасан ч бүтэлгүйтэв. Гэвч 2004 онд хэвлүүлсэн "La Good Life" цомог нь түүнд амжилт авчирсан түүхтэй. “Femme Like U”, “Gangsta Party”, “Let's Go” зэрэг бүтээл нь түүнийг дэлхийд алдаршуулсан ч тэр 2010 онд хамгийн сүүлчийн цомгоо гаргаснаар хөгжмийн ертөнцийг орхисон юм.

Уран бүтээлээ орхины дараа тэр хөгжмийн студи байгуулахаас гадна өөрийн нэрийн хувцас, аксессуар үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд “Panther” сүлжээ рестораны эзэн болжээ. Түүгээр ч зогсохгүй өөрийн нэрээр сан байгуулж, түүгээрээ дамжуулан гамшиг, цэргийн мөргөлдөөнд нэрвэгдсэн, гэнэтийн гамшигтай тулгарсан хүүхдүүдэд тусламжийн гараа сунгадаг болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 24 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 26 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 39 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 42 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 44 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 46 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 48 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 53 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 56 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 1 цаг 13 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 3 цаг 33 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 3 цаг 51 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 5 цаг 22 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 5 цаг 25 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 5 цаг 26 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 5 цаг 27 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 5 цаг 30 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 5 цаг 34 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 5 цаг 37 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 5 цаг 46 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top