x

“Эмми” наадмын шилдгүүд тодорлоо

Телевизийн салбарын шилдэг шоу, уран бүтээлүүдийг шалгаруулдаг “Эмми” наадмын 76 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотын “Пикок” театрт орон нутгийн цагаар ням гаргийн орой амжилттай болж өндөрлөлөө.

Энэ сарын эхээр болсон “Creative Arts Emmy Awards” наадмаас 14 шагнал хүртсэн Японы түүхэн цуврал болох “Shogun” нийт 18 шагнал хүртсэнээр нэг улирлын дээд амжилтыг тогтоожээ. Тус цуврал нь “Шилдэг драмын цуврал” төрөлд тэргүүлснээс гадна Хироюки Санада, Анна Савай нар өөрсдийн бүтээсэн дүрээрээ “Эмми”-гийн цомыг өргөжээ.

Харин “Шилдэг инээдмийн цуврал” төрөлд “Hacks” цуврал шалгарсан бол “Baby Reindeer”, “The Bear” цувралууд тус тус дөрвөн шагнал хүртлээ. Наадмын эхний шагналууд болох шилдэг гол ба туслах дүрүүдийн шагналыг Эбон Мосс-Бакрак, Жереми Аллен Уайт, Лиза Колон-Зайас нар хүртсэн бөгөөд тэд бүгд “The Bear” инээдмийн цувралд тоглосон юм.

Хамтран зүтгэгчдэдээ “Эмми”-гийн шагналыг гардуулан өгсөн олны танил эрхмүүдийн дунд Билли Кристал, Виола Дэвис, Селена Гомез, Стив Мартин, Майя Рудольф, Мартин Шин нар байлаа. Ингээд энэ удаагийн “Эмми” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

Шилдэг драмын цуврал: “Shōgun” 

Шилдэг инээдмийн цуврал: “Hacks”

Шилдэг богино хэмжээний цуврал: “Baby Reindeer” 

Драмын цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Хироюки Санада, “Shōgun

Драмын цувралын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Анна Савай, “Shōgun

Драмын цувралын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Билли Крудап, “The Morning Show”

Драмын цувралын туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Элизабет Дебики, “The Crown” 

Инээдмийн цувралын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Жин Смарт, “Hacks”

Инээдмийн цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Жереми Аллен Уайт, “The Bear”

Инээдмийн цувралын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Эбон Мосс-Бакрак, “The Bear”

Богино хэмжээний цуврал/телевизийн киноны гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Ричард Гадд, “Baby Reindeer”

Богино хэмжээний цуврал/телевизийн киноны гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Жоди Фостер, “True Detective: Night Country” 

Богино хэмжээний цуврал/телевизийн киноны туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Ламорн Моррис, “Fargo”

Богино хэмжээний цуврал/телевизийн киноны туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Жессика Ганнинг, “Baby Reindeer” 

Шилдэг реалити/өрсөлдөөнт цуврал: “The Traitors” 

Шилдэг ярилцлагын шоу: “The Daily Show” 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 25 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 27 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 40 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 43 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 45 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 47 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 49 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 54 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 57 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 1 цаг 14 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 3 цаг 34 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 3 цаг 52 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 5 цаг 23 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 5 цаг 26 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 5 цаг 27 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 5 цаг 28 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 5 цаг 31 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 5 цаг 35 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 5 цаг 38 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 5 цаг 47 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top