Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны дэлхийн цомын анхдугаар тэмцээн эхэллээ.
Уг тэмцээнд 20 орны 76 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлага дор 16 тамирчин оролцож байна.
Тэгвэл энэ сарын 21-нд зургаан улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. ДАШТ-д 80 гаруй тамирчин өрсөлдөх юм. “Holiday Inn” зочид буудлын хоёрдугаар давхарт болж буй дэлхийн цом, ДАШТ-ий нийт шагналын сан 60 мянган ам.доллар аж.
Снукер бильярдын ДАШТ-ээс Монгол Улс нэг хүрэл медаль хүртэж байлаа. Тодруулбал, өнгөрсөн жил олон улсын хэмжээний мастер Б.Нарантуяа энэхүү медалийн эзнээр тодорч, түүхэн амжилт үзүүлсэн юм. Түүний хувьд 2022 онд тивийн аваргаас хүрэл медаль хүртсэн билээ.