Итали улсад дугуйт цанын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Тус тэмцээний U19 насны ангилалд Монгол Улсын тамирчин А.Хүслэн алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Түүний өрсөлдсөн 200 метрийн зайд 17 орны 34 тамирчин уралдсан бөгөөд А.Хүслэн энэ төрөлд алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин болов.
А.Хүслэн нь “Турин-2006”, “Ванкувер-2010” өвлийн олимпын наадамд уралдсан олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэнгийн хүү юм. Тэрбээр “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын наадамд уралдсан 79 цаначнаас 42 дугаарт байрт хурдалсан бөгөөд өдгөө ээжийнхээ удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ.