Бүгд Найрамдах Польш Улсын Кротошин хотод зохиогдсон сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -115 кг-ын жингийн барилдаанд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, аймгийн арслан Б.Бадрал түрүүллээ.
Б.Бадрал нь 2018 онд Тайваньд, 2019 онд Японы Осака хотод болсон сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус түрүүлж алтан медаль хүртсэн, энэ жил гурав дахиа түрүүлж, ДАШТ-ын гурван алттай Монголын анхны тамирчин боллоо.