x

Парис-2024: Паралимпын наадам амжилттай өндөрлөлөө

“Парис-2024” Паралимпын наадмын хаалтын ёслол өчигдөр орой болж, Францын нийслэлд зуны турш үргэлжилсэн спортын тэмцээн уралдаанууд амжилттай өндөрлөлөө.  

Францын электроник урсгалын 24 уран бүтээлч ширүүн бороог үл хайхран “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнд 168 орны 4400 тамирчны өмнө ёслолын уур амьсгалыг бүрдүүлэн үзүүлбэр үзүүлжээ.

“Энэ удаагийн наадам болон Олимп “түүхэн зун”-ыг бүтээлээ, 2024 он хүн төрөлхтний дурсамжинд мөнхрөн үлдэх болно” гэж “Парис-2024” наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн, Олимпын сэлүүрт завины тамирчин асан Тони Эстанге мэдэгдлээ.

Олон улсын Паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонс хэлэхдээ, Франц улс ирээдүйд болох наадмуудад “жишиг” тогтоолоо гэв. “Хувцас загвар, хоол хүнсээрээ алдартай орны хувьд Франц улс одоо шүтэн бишрэгчдээрээ алдартай боллоо” гэж тэрбээр хэлжээ. Цаг агаар тааламжгүй байсан нь ёслолын зарим үйл ажиллагаанд саад болжээ.

Орой бүр агаарт хөөргөдөг, Паралимпын галыг байрлуулсан агаарын бөмбөлөг мэт хэлбэртэй тогоо хүчтэй салхи, борооны улмаас ням гарагт Тюильри цэцэрлэгээс хөөрч чадсангүй гэж зохион байгуулагчид мэдэгдсэн байна.

Францын бочи спортын тамирчин Аурели Оберт Паралимпын галыг унтраах үед зохион байгуулагч орны бусад тамирчин түүнийг хүрээлэн зогсож байлаа.

Дараагийн зуны Паралимп 2028 онд АНУ-ын Лос-Анжелес хотноо болох бөгөөд хаалтын ёслолын үеэр Бродвейн од Али Стокер Америкийн төрийн дууллыг дууллаа.

Харин Америкийн рэппер Андерсон Пак тэргүүтэй уран бүтээлчид Лос-Анжелест болох дараагийн наадамд үзэгчдийн сонирхлыг татахын тулд тус хотын Венисийн эрэг дээр тоглолт хийсэн байна.

“Парис-2024” Паралимпын наадмын медалийн хүснэгтийн тэргүүнд Хятадын баг тамирчид 94 алт, 76 мөнгө, 50 хүрэл медальтайгаар бичигдлээ. Харин Их Британи 49 алт, 44 мөнгө, 31 хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалсан бол АНУ-ын тамирчид 36 алт, 42 мөнгө, зургаан 27 медаль хүртсэнээр гуравдугаарт жагсжээ. Тэдний араас Нидерланд, Бразил, Итали, Украин, Франц, Австрали, Японы баг тамирчид эхний 10-т бичигдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 34 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 39 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 45 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 55 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 1 цаг 0 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 1 цаг 12 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 3 цаг 7 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав 23 цаг 18 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ Уржигдар 13 цаг 29 мин ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? Уржигдар 13 цаг 17 мин Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана Уржигдар 11 цаг 54 мин Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Уржигдар 11 цаг 28 мин Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана Уржигдар 09 цаг 11 мин Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? Уржигдар 08 цаг 55 мин 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ Уржигдар 08 цаг 53 мин Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Уржигдар 08 цаг 43 мин Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна Уржигдар 08 цаг 36 мин Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2024-12-19 Нарансэвстэйн боомтыг эсэргүүцсэн иргэдийн төлөөллийг хүлээж авч уулзлаа 2024-12-19 Улаанбаатарт 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг 2024-12-19
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top