x

"Бүсгүй" уран сайхны киноны зураг авалт Дарханд хотод үргэлжлэв

Залуусын тодотголтой Дархан хот жилээс жилд өргөжин тэлж өнгө нэмсээр байна. Түүхт жаран жилийн ойгоороо аймгийн засаг дарга Б. Азжаргал кинонд ээлтэй хот болж буйг олон нийтэд зарласан. Гарын таван хуруу, Зүрх зогсохгүй гээд сэтгэлд хоногшсон олон кинонд Дархан хотын тухайн цаг үеийн дүр, төрх түүх болон үлдсэн байдаг. Харин сүүлийн үед хийгдэж буй уран сайхны киноны бүрэн болон хэсэгчилсэн зураг авалтууд Дархан хотод хийгдэж байна.

Хамгийн сүүли гэхэд хүн бүрийн зүрх сэтгэлд хоногшсон сайхан уран бүтээлтэй "Хурд" хамтлаг 30 жилийн ойдоо зориулан “Бүсгүй” бүрэн хэмжээний түүхэн уран сайхны киног бүтээж байна. Тус киноны зарим хэсгийн зураг авалтыг Дархан хотноо наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын хоёрны  өдрүүдэд хийлээ.

“Бүсгүй” уран сайхны киноны зохиолчоор А.Миеэгомбо, Ерөнхий продюсероор МУГЖ Д.Отгонбаяр, Ерөнхий найруулагчаар Л.Базарсад  нар ажиллаж байна. Кино багийнхан тус киног энэ ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Кино багийнхан Дархан-50 цогцолбор, Төмөр замын аравдугаар байр, “Хуримын ордон”-ы орчим, шинэ хорооллын есөн давхар байр, хуучин хорооллын байр, үйлдвэрийн район, “Буян” захын хажуу талын талбайд, Залуучууд театр зэрэг нийт найман байрлалд кино зураг авалт хийжээ.

Тус кино зураг авалтад Улаанбаатар хотоос 50 гаруй уран бүтээлчид ирсэн бол Дархан хотын 200 гаруй иргэд, уран бүтээлч зураг авалтын хугацаанд хамтран ажиллажээ.

"Кинонд ээлтэй Дархан” зорилтын хүрээнд кино бүрэлдэхүүнд аймгийн Соёл, урлагийн газар, Залуучуудын  театр, Улаанбаатар Төмөр зам, ХААИС зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагууд дэмжлэг үзүүлж хамтран ажиллажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 39 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 40 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 53 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 57 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 59 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 1 цаг 0 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 1 цаг 3 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 1 цаг 7 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 1 цаг 10 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 1 цаг 27 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 3 цаг 47 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 4 цаг 5 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 5 цаг 37 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 5 цаг 39 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 5 цаг 40 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 5 цаг 42 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 5 цаг 44 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 5 цаг 48 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 5 цаг 51 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 6 цаг 0 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top