x

Индиана Жонсын малгай 630 мянган ам.доллароор зарагджээ

“Индиана Жонс” киноны хоёрдугаар ангид Америкийн жүжигчин Харрисон Фордын өмсөж байсан бүрх малгай дуудлага худалдаагаар хагас сая орчим фунт стерлингээр зарагдсаныг BBC мэдээлжээ.

“Temple of Doom” ангид зориулж тусгайлан хийсэн бор өнгийн эсгий малгай Лос-Анжелес хотод болсон дуудлага худалдаагаар 630 мянган ам.доллар буюу 487 мянган фунт стерлингээр зарагдсан байна. Энэ үеэр мөн “Оддын дайн”, “Харри Поттер”, “Жеймс Бонд” кинон дээр гардаг эд зүйлсийг үнэ хаялцуулжээ.

Адал явдал эрэлхийлэгч археологич И.Жонс киноны эхэнд хамтрагчдынхаа хамтаар сүйрсэн онгоцноос үсэрч байхдаа энэ малгайгаа өмссөн байгаа нь харагдана. Дуудлага худалдааны төвийн мэдээлснээр, уг малгайг продюсер Жорж Лукасын визуал эффектийн байгууламжид нэмэлт зураг авах үеэр мөн ашигласан байна. Түүнчлэн 1984 онд дэлгэцнээ гарсан уг кинонд Х.Фордын орлон тоглогчоор ажилласан Дин Феррандини малгайг өмсөж байлаа. Өнгөрсөн онд нас барсан Д.Феррандинигийн хувийн цуглуулган дунд уг малгай байжээ.

Дуудлага худалдааны Propstore ордны мэдээлснээр, булга мэт өнгөтэй энэхүү бүрх малгай нь Индиана Жонсын эхний анги дээр гардаг малгайн шинэчилсэн хувилбар аж. Лондон хот дахь Herbert Johnson компанид оёсон уг малгайны дотор талд алтан шаргал өнгөөр "IJ" буюу дүрийн нэрийн эхний үсгүүдийг оёж шивсэн байдаг.

Мөн энэ удаагийн дуудлага худалдаагаар 1983 онд дэлгэцнээ гарсан “Оддын дайн” киноны “Return of The Jedi” ангид ашигласан эзэн хааны дайчдын дуулга 315 мянган ам.доллароор, Английн жүжигчин Дэниел Рэдклиффийн “Harry Potter And The Prisoner of Azkaban” кинонд ашигласан шидэт саваа 53 550 ам.доллароор зарагдсан байна. Харин 2012 онд гарсан Жеймс Бондын ангид тоглох үеэрээ Английн жүжигчин Дэниел Крэйгийн өмссөн хослол 35 мянган ам.долларын үнэ хүрчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 3 цаг 42 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 3 цаг 44 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 3 цаг 57 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 4 цаг 0 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 4 цаг 2 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 4 цаг 4 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 4 цаг 7 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 4 цаг 11 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 4 цаг 14 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 4 цаг 31 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 6 цаг 51 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 7 цаг 9 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 8 цаг 41 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 8 цаг 43 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 8 цаг 44 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 8 цаг 45 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 8 цаг 48 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 8 цаг 52 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 8 цаг 55 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 9 цаг 4 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top