x

Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч байсангүй

Манчестер Юнайтед багийн хөгжөөн дэмжигч, Уэйн Рүүнийг шүтэн биширдэг Батболдын Очирваань 2023 оны тавдугаар сард Манчестер хотыг зорьж, ганцаархнаа дугуйгаа жийгээд Монголоос хөдөлсөн юм.

Олд Траффорд цэнгэлдэхэд хайртай багийнхаа тоглолтыг үзэх мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэрбээр 20 улсаар дамжиж, 14,000 километр замыг туулсны эцэст зорьсондоо хүрэв.

Энэ талаар мэдээллийг Английн хөлбөмбөгийн Дээд лиг өөрийн цахим хуудсандаа байршуулжээ. 

Б.Очирваань өөрөө мэргэжлийн хөлбөмбөгчин болж, "Улаан чөтгөрүүд"-тэй нэгдэх хүсэлтэй байсан юм. Гэвч хуурамч агентад залилуулснаар их хэмжээний мөнгөө алджээ. Энэ үед хүсэл эрмэлзэл, эрч хүч, өөртөө итгэх итгэлээ алдсан мэт санагдсан гэдгээ хайртай багтаа илгээсэн захидалдаа тэр дурдсан байв. Гэхдээ тэр бууж өгөөгүй бөгөөд энэ хүнд хэцүү үед өөдөө босож, мөрөөдлөө бодит амьдрал дээр биелүүлнэ гэж өөртөө амласнаар уг аяллаа эхлүүлсэн байна. 

Энэ талаараа тэрээр "Дугуйгаа жийх бүрдээ би Олд Траффордод очих мөрөөдлөө биелүүлэхийн төлөө замаа ахиулаад зогсохгүй өөрийгөө юуг ч хийж чадна гэдгээ нотолж байгаа хэрэг гэж бодож байлаа. 

Олд Траффорд бол миний хувьд зүгээр л нэг хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн биш. Энэ бол урам зориг, хайр, аз жаргал бас багахан гуниг. Энэ бол миний гэр" хэмээж байв. 

Wazza буюу Очироо мөрөөдөл болсон цэнгэлдэхдээ очиж өөрийнхөө шүтээн хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй уулзсан нь аяллынх нь хамгийн оргил хэсэг байв.

Б.Очирваанийн аяллын тэмдэглэлийг Wazza Bikepacking /MGL to Manchester/ хуудаснаас унших боломжтой.

Манчестер Юнайтед багийн тоглогч асан Уэйн Рүүни "Багт илгээсэн захидлыг тань уншиж байхдаа үнэхээр сэтгэл хөдөлж, биечлэн уулзаад сайн байлаа гэж хэлэхийг хүссэн юм. Чи тун гайхамшигтай амжилтыг бүтээлээ. Чи өөрөөрөө, юу хийснээрээ бахархах ёстой. Энэ үйл явдал олон хүнд урам зориг, итгэл найдвар өгнө байх" гэсэн юм. 

Харин Б.Очирваань "Адал явдал, баяр жаргалтай, хүнд хэцүү гээд хүний мэдэрч болох бүхнийг мэдрээд өөртөө бахархалтайгаар хамгийн ихээр хүсэж мөрөөддөг тэр газраа ирлээ. Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч байсангүй, тийм ихээр сэтгэл догдолж байна. Яг л өөрийнхөө мөрөөдлөөр амьдарч байна" хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 3 цаг 39 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 3 цаг 41 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 3 цаг 54 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 3 цаг 58 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 4 цаг 0 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 4 цаг 1 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 4 цаг 4 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 4 цаг 8 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 4 цаг 11 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 4 цаг 28 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 6 цаг 48 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 7 цаг 6 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 8 цаг 38 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 8 цаг 40 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 8 цаг 41 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 8 цаг 42 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 8 цаг 45 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 8 цаг 49 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 8 цаг 52 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 9 цаг 1 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top