x

Хуульч Б.Түвшинтөгс: Цагдаа нар 13 настай охиныг хүчирхийлсэн нь тогтоогдвол ял улам хүндэрнэ

Цагдаагийн албан хаагчид бүлэглэн 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг нийгмийгцочирдуулаад байгаа юм. Тэгвэл энэ хэргийн талаар ЦЕГ–аас өчигдөр олон нийтэд мэдээлэл өгч эхлэв.


ЭНЭ ХЭРЭГ НОТЛОГДВОЛ ОРОН НУТГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАД ХАРИУЦЛАГА ТООЦНО

ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын дарга Цагдаагийн хурандаа Н.МИШИГДОРЖ:

-Сүүлийн үед цахим орчинд цагдаагийн байгууллагын нэр бүхий алба хаагчидтай холбоотой мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллагын дотоод хяналт, аюулгүй байдлын газар нь хараат бус үйл ажиллагаа явуулдаг нэгж. Насанд хүрээгүй хүүхэдтэй цагдаагийн алба хаагчид бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй гэх мэдээллийг бид өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлсэн. Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн тусгай субьектийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлсэн.

Хэрэгт холбогдсон цагдаа нарын албан үүргийг түр хугацаанд түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх гол зарчмаар гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг бүрэн илрүүлэх, гэм буруутай нь тогтоогдвол ялыг шударгаар оногдуулдаг. Хэрэв алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн байгууллага өмөөрөх ёс зүй байхгүй. Б

ид мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгөх боломжтой. Хувийн нууцтай холбоотой асуудлыг нийтэд мэдээлэх боломжгүй. Энэ хэргийг албан хаагчид үйлдсэн нь нотлогдвол орон нутгийн цагдаагийн байгууллагын удирдлагад хариуцлага тооцно гэв.

Мөрдөн байцаах албаны дарга Цагдаагийн хурандаа П.ОЧБАДРАХ:

-Бид одоогоор хэргийг шалгаж байна. Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан журмын дагуу бид бага насны хүүхэдтэй холбоотой хэргийг олон нийтэд түгээх, задруулах ёсгүй гэв.


Б.ТҮВШИНТӨГС: БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРООГҮЙ Ч БИЕД НЬ ХҮРЧ ОРОЛДСОН БОЛ ХҮЧИРХИЙЛСЭНД ТООЦНО

Тус хэргийн талаар хуульч Б.Түвшинтөгстэй цөөн хором ярилцлаа.

-Хүчингийн хэргийн илрүүлэлт яагаад удаан байдаг вэ?

-Хүчирхийлэх гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэргээс онцлогтой. Хүний эрүүл мэндэд халдах, хулгай, дээрэм зэрэг гэмт хэргүүд харьцангуй нотлох баримт ихтэй.

Учир нь хяналтыг бичлэг, зарж борлуулсан байдал, хохирогчийн шарх сорив гэх мэт. Харин хүчирхийлэх гэмт хэрэг нь хүнгүй газар, хөндлөнгийн гэрчгүй, нууцлагдмал байдлаар үйлдэгддэг болохоор хэргийг нотлох, баримтжуулах буюу илрэх явц нь муу байдаг. Гэхдээ хохирогчийн мэдүүлэг бол гол нотлох баримт болдог. Мөн хэрэгт холбогдогчид гар утсаар юу ярьсныг нь мэдэх боломжгүй ч хэдэн цагийн үед ямар хугацаагаар ярьсныг нь олж илрүүлэх боломжтой.

-Энэ төрлийн гэмт хэрэгт ямар ял шийтгэл хүлээлгэдэг вэ. Гэмт хэрэгтэн нь цагдаагийн албан хаагч бол ял хүндрэх үү?

-14 нас хүрээгүй хүүхэдтэй хүсээгүй бэлгийн харилцаанд орсон. Бэлгийн харилцаанд ороогүй ч биед нь хүрч оролдсон бол хүчиндсэнтэй ялгаагүй адилтгаж үздэг. Хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгт 12-20 жилийн хорих ял оноодог. Харин Цагдаагийн албан хаагч хэргийг үйлдсэн нь тогтоогдвол ял хүндрүүлэх шалтгаантай. Хэрэгтэнг бүх насаар нь хорихоор болж ял хүндэрнэ. Мөн хүүхдийн эрх зөрчигдөж байгаа учир ял шийтгэл нь дахин хүндэрнэ.

-Хэрэгт ямар, ямар зүйлс нотлох баримт болох вэ?

-Хүүхдийн онгон хальс цоорсон байгаа эсэх болон эр бэлгийн эс байгаа эсэхийг тогтооно. Хэрэг болсноос хойш сарын дараа шинжээч ажиллуулж байгаа тохиолдолд илрүүлэхэд хүндрэлтэй. Хэргийн газарт байсан салфетка, дотуур хувцас, хөнжил гудасны даавуу зэрэг зүйлсээс гэмт хэрэгтний эр бэлгийн эс олдсон бол нотлох баримт болно.

-Хэрэгт холбогдогчид охинд гар хүрээгүй ч мэдсээр байж тухайн үйлдлийг таслан зогсоогоогүй бол хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?

-Хэрэг үйлдэгдэх явцад хажууд нь байсан ч таслан зогсоогоогүй бол бүлэглэн гэмт хэрэг болно.

-Ямар хэмжээний нөхөн төлбөр авах боломжтой вэ?

-Эхний шатанд сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан эмгэгийг тогтооно. Хөнгөн, хүнд, хүндэвтэр гэдэг шатлалаар тогтоогдоно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэнтэй ижил хэмжээгээр нөхөн төлбөр олгох ёстой.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйчтэй уулзсан гэх мэт бусад хохирлоос үүдэлтэй төлбөрүүд ч мөн хэрэгтнээр төлүүлэх ёстой.

-Хэрэгт холбогдсон албан хаагчид мөрдөн шалгах ажиллагааны үед ажлаа үргэлжлүүлэн хийх эрхтэй юү?

-Хэрэгт холбогдсон цагдаа нарыг цагдан хорих ёстой. Цагдан хорих үндэслэл нь 12 ба түүнээс дээш хорих ялд оноогдох магадлалтай хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг заавал цагдан хорих ёстой. Учир нь ийм үед оргон зайлах үйлдэл хийх, амь насаа хорлох эрсдэл өндөр байдаг. Тиймээс яаралтай цагдан хорих хэрэгтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Морингийн даваанд баригдаж байгаа 5-8 сая тонн хог хаягдал устгах үйлдвэр ус, эрчим хүчийг хэмнэнэ 1 цаг 58 мин Дуу цахилгаантай аадар бороо орно 2 цаг 7 мин Б.Гарьдмагнай Азийн Хөлбөмбөгийн Холбооны "Pro" зэрэглэлийн дасгалжуулагч боллоо 15 цаг 37 мин Ц.Цолмонг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхийг дэмжлээ 16 цаг 12 мин УДШ: Сонгуульд нэр дэвших хүсэлтэй 1,562 иргэнд 1,594 лавлагаа олгов 17 цаг 31 мин Хүүхдийн баяраар Хүй долоон худагт “Монгол хүү” баярын арга хэмжээ зохион байгуулна 18 цаг 25 мин С.Одонтуяа: Сонгогчдын санал нууцлалтай учир нөлөөнд автахгүйгээр сонгуулиа өгөх хэрэгтэй 20 цаг 5 мин Хонины арьс нөмөрсөн чоно: “Листээр” далдалсан луйврын схем 20 цаг 52 мин Газар тариаланг гаргуунд нь гаргав уу? Өчигдөр 10 цаг 12 мин С.Жавхлан, Б.Жаргалсайхан нар БНН-аас тойрогт нэр дэвшиж өрсөлдөнө Өчигдөр 09 цаг 43 мин Монгол, Солонгосын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд онцгой анхаарна Өчигдөр 09 цаг 36 мин “Оросын хууль”-ийг эсэргүүцэгчид Тбилисид олон мянган хүний жагсаал хийв Өчигдөр 09 цаг 30 мин БНСУ-ын Сансар судлалын агентлагийг албан ёсоор нээлээ Өчигдөр 08 цаг 54 мин Илон Маскийн сансарт илгээсэн цахилгаан автомашин дэлхий дээр унах магадлалтай Өчигдөр 08 цаг 48 мин Үндэсний номын сангийн шинэ салбар уншигчдаа хүлээн авч эхэллээ Өчигдөр 08 цаг 44 мин Хүнсний 4-ийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг түр хаана Өчигдөр 08 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно Өчигдөр 07 цаг 54 мин САИНамаас тойрогт 39, жагсаалтаар 18 хүн нэр дэвшинэ Уржигдар 18 цаг 26 мин Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг Цэцийн гишүүнээр томилуулахаар УИХ-д санал болгов Уржигдар 17 цаг 14 мин Эхний товч зөрвөл үлдсэн нь бүгд буруу Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Шинэ хоршоо: Өнөөдрийн зээл, маргаашийн өр! Мөнгийг нь С.Баярцогт биш, МАН төлж байгаа шүү! Эхний товч зөрвөл үлдсэн нь бүгд буруу МАН-даа зодуулчихаад АН-ыг зоддог нь манай ёс О.Адъяа: Технологийн тэргүүлэгч компаниуд Монголд орж ирвэл ... С.Одонтуяа: Сонгогчдын санал нууцлалтай учир нөлөөнд автахгү... Хонины арьс нөмөрсөн чоно: “Листээр” далдалсан луйврын схем Ж.Нямаа: Залуучуудыг "нийгмийн хүүхэлдэй" гэж хардгаа болих ... Х.Нямбаатар: Иргэдтэй бүдүүлэг харьцаж, автобусанд тамхи тат... Автомашингүй өдрөөр томоохон зах, худалдааны төвүүд амарна А.Батпүрэв: Сонгуулийн дараа Монгол Улсын эдийн засагт хямра... Бурхан багшийн их дүйчин өдөр Алтанбулаг, Эрээнцав, Ханх, Бу... “Парис-2024” Олимпын наадмын медалийн тавцанг танилцуулжээ Эверестэд амиа алдсан уулчдын дурсгалд зориулан 108 мод тарь... "Улаанбаатар Марафон 2024" олон улсын гүйлтийн хөтөлбөр: Гар... Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерийн эрсдэлийн... С.Жавхлан, Б.Жаргалсайхан нар БНН-аас тойрогт нэр дэвшиж өрс... Илон Маскийн сансарт илгээсэн цахилгаан автомашин дэлхий дээ... Өнөөдөр амрах томоохон зах, худалдааны төвүүд Папуа Шинэ Гвиней улсад хөрс нурж 600 гаруй хүн үрэгджээ
Top