96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол үргэлжилж байна.
Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг жүжигчин Киллиан Мерфи "Oppenheimer" кинонд бүтээсэн дүрээрээ авлаа.
Түүний хувьд анх удаа Оскарт нэр дэвшиж, шагнал авч байна.
Мөн тус кино шилдэг хөгжмийн зохиол, шилдэг зураг авалт, шилдэг эвлүүлэг төрөлд ялалт байгууллаа.