x

“Сэр сэр салхи” киноны гол дүр Б.Тэргэл “Best New Comer” номинацийн ялагч боллоо

Азийн нэр хүндтэй наадамд зүй ёсоор тооцогддог “Asian Film Awards 2024”-д Монгол Улсаас анх удаа “Сэр сэр салхи” буюу "City of Wind" уран сайхны киноны ерөнхий найруулагч П.Лхагвадулам “Best new director” төрөлд, гол дүрийн жүжигчин Б.Тэргэл “Best new comer” төрөлд тус тус нэр дэвшсэн билээ.

Тус нэр хүндтэй наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр Хонг Конгт болж буй бөгөөд “Best New Comer” номинацийн ялагчаар “Сэр сэр салхи” киноны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл шалгарлаа.

Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийн Кино урлагийг дэмжих сангаас тодорхой хэсэгт санхүүжүүлсэн “Сэр сэр салхи” уран сайхны кино нь найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино юм.

Тус кино нь 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын “Оризонти” хэсэгт шалгарч, шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Б.Тэргэл хүртсэн ба мөн 96 дахь удаагийн Оскарын кино наадамд Монгол Улсыг албан ёсоор төлөөлөн оролцох киногоор нэрлэгдсэн юм.

Мөн дашрамд дурдахад 19 дэх удаагийн Осакагийн Азийн олон улсын наадмын шилдэг киноны тэргүүн шагнал буюу "Grand prix" шагналыг тус уран бүтээл энэ өдөр хүртсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 3 цаг 37 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 3 цаг 39 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 3 цаг 51 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 3 цаг 55 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 3 цаг 57 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 3 цаг 58 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 4 цаг 1 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 4 цаг 6 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 4 цаг 8 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 4 цаг 25 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 6 цаг 45 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 7 цаг 3 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 8 цаг 35 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 8 цаг 37 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 8 цаг 38 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 8 цаг 40 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 8 цаг 42 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 8 цаг 46 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 8 цаг 49 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 8 цаг 59 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top