x

Улс төрийн ашиг сонирхолтой 18 телевизийг иргэдийн мөнгөөр санхүүжүүлж байна

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн тухай нэр бүхий иргэд Үндсэн Хуулийн Цэц (ҮХЦ)-д хандсан.

Гэтэл ҮХЦ уг хуулийг "бидний хамаарах асуудал биш бөгөөд УИХ-ын бүрэн эрхэд хамаарна" гэсэн хариуг өгчээ. Иймд Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиуд, ардчиллын суурь зарчмууд болох иргэдийн мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй сонгох, шударга өрсөлдөх зэрэг эрхийг зөрчсөн гэж үзэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг иргэд шаардаж байна.

Тодруулбал, УИХ-ын 2019 оны арванхоёрдугаар сард баталж 2020 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.7, 4.1.21 дэх заалт, наймдугаар зүйлийн 8.1.1, 8.1.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.5.3, 20.5.4 дэх заалтын дагуу иргэд, телевиз үзэгчид IPTV үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан Монголын телевизүүдийн холбоо, түүний гишүүн 18 телевизэд сар бүр 2,500 төгрөгийн хураамж төлдөг юм.

Үүнийг эсэргүүцэж хуульч Б.Мэргэн тэргүүтэй иргэд ҮХЦ-д хандсан ч хэлэлцээгүй тул иргэн Б.Пүрэвийн санаачилгаар нийтийн өргөдөл гаргахаар болжээ. Энэ талаар иргэн Б.Пүрэв 

-"Өнөөдөр манай улсад өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөлтэй 243 хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий. Гэтэл Монголын телевизүүдийн холбоо гэх нэрийн дор 18 телевизэд төлбөр төлж байгаа нь иргэдийн мэдэх эрх, сонгох эрх чөлөөнд шууд халдаж буй хэрэг юм.

Хувийн эзэнтэй уг 18 телевизэд бусад байгууллагад байдаггүй давуу эрх өгч МҮОНРТ-ийг эс тооцвол IPTV-гийн сувгийн эхний 19-д байршуулдаг. Энэ нь монополийн тухай хууль, шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн явдал. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газарт иргэдийн гомдол удаа дараа ирдэг ч авч хэлэлцдэггүй. Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас дээрх хуулийг өөрчлөхөөр төсөл өргөн барих сураг дуулдсан ч одоог хүртэл хэлэлцэхгүй байгаа тул бидэнд байгаа боломжийнхоо хүрээнд нийтийн өргөдлийг санаачилж байна.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг анх батлахдаа хүүхдэд зориулсан болон үндэсний танин мэдэхүйн контент хийнэ гэж амлалт өгсөн. Гэхдээ үүний хэрэгжилт нь сул эсрэгээрээ хүүхэд залуучуудад сөргөөр нөлөөлөх бүтээл хийдэг нь судалгаагаар тогтоогдсон. 

IPTV-ээс энэ хураамжийн талаар тодруулахаар хуульд заасны дагуу телевизүүдийн холбоо авдаг гэж тайлбарладаг. Харин нөгөө талд IPTV-үүд шаардлага тавьдаг гэсэн тайлбар өгдөг. 

Сануулахад өргөн нэвтрүүлгийн хуулийн 20.5.3 дахь заалтад "Өргөн нэвтрүүлгийн телевизүүд нь үндсэн багцын телевиз үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээний хөлс авна", мөн хуулийн 20.6 дахь заалтад "Өргөн нэвтрүүлгийн телевиз үйлчилгээний заавал гишүүнчлэлтэй Монголын телевизүүдийн холбоонд төвлөрүүлнэ" гэж заасан байдаг.

Хуульд ийм тодорхой заачихсан байхад худлаа тайлбар өгч, иргэдийг төөрөгдүүлдэг явдлаа болих ёстой. 

IPTV-үүд иргэдтэй хийсэн гэрээнд ийм төлбөр авна гэж заагаагүй. Гэхдээ хуульд ингээд оруулчихсан тул нэмэлт төлбөр авах нөхцөл нь бүрдчихсэн. Одоогоор 760 мянган өрхийн 82% нь энэ хураамжийг төлдөг гэсэн баримт бий. Зарим өрх хоёр ч IPTV ашигладаг. Жил бүр тэдний орлого өсөж өнгөрсөн жил гэхэд 28 тэрбум төгрөгийг Монголын телевизүүдийн холбоо 18 гишүүн байгууллагадаа тараасан. 

Дурын нэг төрийн бус байгууллага мөнгө хурааж эхэлснээр цаашлаад энэ байдал газар авч жишээлбэл Морин спорт уяачдын холбоо хуульд өөрчлөлт оруулаад мөнгө хурааж эхлэхийг үгүйсгэхгүй.
Эдгээр 18 телевизийн ард дандаа хувийн компани бий. Тэдгээрийн эзэд нь улс төрийн ашиг сонирхолтой, томоохон бизнес эрхлэгчид бий. Тиймээс намууд өөрсдийгөө хамгаалах зорилгоор энэ хуулийг баталж шагналд нь иргэдийн төлсөн мөнгөөр дээрх телевизүүдийг ивээн тэтгэдэг гэж хардах үндэслэл бий" гэж ярилаа.

Өргөн нэвтрүүлгийг дэмжих санд жил бүр иргэдийн татвараар хоёр тэрбум төгрөг цуглардаг. Үүнээс гадна төрийн бус байгууллагын нэр дээр татвар авч байгаа нь хууль зөрчиж байна гэж иргэд үзэж байна тэд үзжээ.

Дээрх хуулийг эсэргүүцэж байвал энд дарж саналаа өгөх боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 3 цаг 43 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 3 цаг 45 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 3 цаг 58 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 4 цаг 1 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 4 цаг 3 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 4 цаг 5 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 4 цаг 7 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 4 цаг 12 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 4 цаг 14 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 4 цаг 31 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 6 цаг 51 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 7 цаг 9 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 8 цаг 41 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 8 цаг 44 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 8 цаг 45 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 8 цаг 46 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 8 цаг 49 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 8 цаг 53 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 8 цаг 55 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 9 цаг 5 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top