"Баавгай болохсон" уран сайхны кино 47 дахь удаагийн Сан-Паулугийн олон улсын кино наадмаас "Шүүгчдийн нэрэмжит" шагнал хүртлээ.
Уг кино наадмын залуу найруулагчдын уралдаант энэхүү хэсэгт нийт 117 кино өрсөлдсөн байна. Харин шүүгчдийн бүрэлдэхүүнийг алдарт Серби найруулагч Эмир Кустурица ахалжээ.
“Баавгай болохсон” уран сайхны кино энэ сарын 12-ноос бүх кино театруудаар монголын үзэгчдийн хүртээл болно.