x

Дуучин Тайлор Свифтийн тоглолт Гиннэсийн номонд бичигдлээ

Америкийн дуучин Тейлор Свифтийн хувьд энэ он ололт амжилтаар дүүрэн жил болж өнгөрч байна. Нэр хүндтэй олон шагналын эзэн болж, тоглолтын киногоороо “box office”-ын дээд амжилтыг эвдсэн гээд дурдаад байвал олон.

Тэгвэл 12 дугаар сарын 13-ны өдөр 34 насны төрсөн өдрөө тэмдэглэхийн өмнөхөн тэрбээр Гиннесийн дээд амжилтын эзэн болжээ.

Тодруулбал, “Eras Tour” аялан тоглолт нь түүхэн дэх хамгийн их орлого олсон аялан тоглолт боллоо. Үүний зэрэгцээ нэг тэрбумаас дээш ам.долларыг орлого олсон анхны аялан тоглолт болжээ.

Энэ оны гуравдугаар сараас эхэлсэн энэхүү аялан тоглолт үргэлжилсээр байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сард дуусах юм. Тиймээс нэг тэрбум ам.долларыг хэдийнээ олсон поп од ирэх оны энэ үе гэхэд одоогийн орлогоо хоёр дахин үржүүлэх төлөвтэй байна.

“Eras Tour” дээд амжилт тогтоохоос өмнө Британийн дуучин Элтон Жоны “Farewell” аялан тоглолтоороо хамгийн их орлого олсон эрхмээр тодроод байлаа. Энэ оны эхээр дууссан “Farewell” 939 сая доллар олсон юм. Гэхдээ энэ тоглолт таван жилийн турш үргэлжилж, 382 удаа тоглогдсоныг дурдах нь зүйтэй. Харин “Eras Tour” ес хүрэхгүй сарын дотор дээр дурдсан амжилтыг үзүүлжээ.

Тайлор Свифтийн тоглолт дуучин Бейонсегийн амжилтыг эвдээд зогсохгүй Америкийн түүхэн дэх хамгийн том тоглолт болж байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 2 цаг 31 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 2 цаг 33 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 2 цаг 45 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 2 цаг 49 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 2 цаг 51 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 2 цаг 52 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2 цаг 55 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 3 цаг 0 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 3 цаг 2 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 3 цаг 19 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 5 цаг 39 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 5 цаг 57 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 7 цаг 29 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 7 цаг 31 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 7 цаг 32 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 7 цаг 34 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 7 цаг 36 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 7 цаг 40 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 7 цаг 43 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 7 цаг 53 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top