ОХУ-ын Чита хотноо зохион байгуулсан ЗХУ-ын Ардын жүжигчин Л.Линховойны нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XIV уралдаанд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид амжилттай оролцжээ.
Тодруулбал, тус театрын гоцлол дуучин Б.Одонзаяа /сопрано/ дэд байрт шалгарсан бол С.Бат-Эрдэнэ /басс/ “Шилдэг басс” хоолой, Дарима Линховойны нэрэмжит шагнал болон шилдгийн шилдэг Гран-Приг хүртжээ.
Түүний хувьд одоогоос 12 жилийн өмнө буюу 2011 онд оюутан байхдаа энэхүү уралдаанд анх оролцож байсан юм.