x

“Монгол хаан” график комик зохиолын нээлт Лондон хотын Колесиум театрт болжээ

Монголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг Дэлхийн сор болсон бүтээлүүд шигшигдэн тоглогддог театрын ноён оргилын нэг болох Лондон хотын West End-ийн Колесиум театрт “Монгол хаан” нэрээр тоглуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа билээ. 

Энэ хүрээнд Монгол, Британийн уран бүтээлчид “Монгол хаан” жүжгийн үйл явдлаас сэдэвлэсэн график комик номыг хамтран бүтээсэн бөгөөд номын нээлтийн арга хэмжээг арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Колесиум театрт зохион байгууллаа. 

Тус арга хэмжээнд Британийн төр, хувийн хэвшил, урлаг соёл, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл урилгаар оролцсон бөгөөд Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх баяр хүргэж үг хэлэв.

Элчин сайд Б.Энхсүх Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй үед “Монгол хаан” жүжиг Лондон хотноо тоглох гэж байгаа мөн түүнчлэн, тус график номыг хэвлэн гаргасан нь Монгол Улсын соёлын өв, түүх, ёс заншлыг Британийн төдийгүй олон улсын үзэгч, уншигчдад сурталчлан таниулах, иргэд хоорондын ойлголцол, хоёр улсын соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг тэмдэглээд номыг бүтээхэд ажилласан нийт баг, уран бүтээлчдэд талархал илэрхийлж баяр хүргэлээ гэж АНУ-д суугаа ЭСЯ-нээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 2 цаг 22 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 2 цаг 24 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 2 цаг 37 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 2 цаг 40 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 2 цаг 42 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 2 цаг 44 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2 цаг 47 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 2 цаг 51 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 2 цаг 54 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 3 цаг 11 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 5 цаг 31 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 5 цаг 49 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 7 цаг 21 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 7 цаг 23 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 7 цаг 24 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 7 цаг 25 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 7 цаг 28 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 7 цаг 32 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 7 цаг 35 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 7 цаг 44 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top