x

Kharkhorum Visual art & Music festival: Тавтай морил

Kharkhorum Visual art & Music festival-ийг ирэх баасан, бямба гариг буюу арваннэгдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд AIC Steppe Arena-Мөсөн Өргөөд SPIRITS сэдвийн дор зохион байгуулна.

Фестивалийг олон хүн электроник хөгжмийг визуал дүрслэлтэй хослуулан хөгжим сонирхогч залууст шинэлэг, содон зүйлс үзүүлэхээр зорьдог. Kharkhorum фестивалийг жилд хоёр удаа зохион байгуулдаг, энэ удаад хоёр дахь жилдээ гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа юм байна.

Фестивалийн Ерөнхий зохион байгуулагчаар AIC Steppe Arena, Ерөнхий ивээн тэтгэгчээр Мобиком, Нэткапитал ажиллаж байна.

Турк гаралтай techno урсгалаар дагнан тоглодог DJ Len Faki нь 2007 онд гаргасан “Rainbow Delta / Mekong Delta” бүтээлүүд, мөн My Black Sheep болон Odyssee II зэрэг тракууд нь 2007-2008 онд хит болон цойлж хөгжмийн олон сэтгүүлд "Best Track", "Best Producer" гэхчлэн шагналуудыг хүртэж урьд өмнө хэн ч үзүүлж байгаагүй амжилт тогтоосон.

DJ Nastia бол Украйн гаралтай, techno, house урсгалаар дагнан тоглодог артист. Тэр тогтоож үл болох мэт хүчирхэг хэмнэл, давтамжит цохилт, өөрийнх нь эрч хүч илэрхийлэгдэх хөгжмөөрөө олны анхаарлыг татаж чадсан нэгэн. DJ Nastia нь Awakenings, Time Warp, London Printworks гэхчлэн түүнд тоглож үзээгүй томоохон фестиваль гэж үгүй, бөгөөд Mixmag болон DJ Mag зэрэг олон улсын хөгжмийн нэр хүндтэй сэтгүүлүүд онцолсоор байна.

Kollektiv Turmstrasse нэрт хөгжмийн нэгдлийг  “Sorry, I am late”,  ‘Last day’, ‘Ordinary’ зэрэг тракаар нь манайхан танина. Тэд бол дэлхийн techno, house урсгалд өөрсдийн хэв маягаар хүчтэй нөлөө үзүүлсээр буй уран бүтээлчид юм. Тэдний хөгжим breakbeat, indiedance, techno зэргээс гадна hiphop болон pop урсгалын сонирхолтой элементүүдийг хольсноороо ялгардаг.

Герман гаралтай deep house, techno урсгалаар тоглодог DJ Hosh нь 2004 оноос хойш тасралтгүй хөгжимтэй өөрийгөө холбож, одоо Европын орнуудад резидент артистаар ажиллаж байна. Hosh уран бүтээлийнхээ суурийг Испанид тавьсан, электроник хөгжмийн болон тус улсын соёлын онцлогоос шалтгаалан хөгжмөөрөө дамжуулан сэтгэл хөдлөлийн үелзлэлийг бүжгийн талбайд зориулан урлаж чаддаг гайхамшигтай артист.

Мөн энэ удаад, GERLEE MERLEE, Khukhjim, OG, Henza, Enkoolion, TMK, Giin, Jik, Tukso, Asuri, Soyol, PJ, Rush, Tuvshin, Itgel Yo, Soyol, Odissey, EID55558.555 гэх дотоодын Dj нар оролцоно. Олон улсын нөлөө бүхий артистуудыг Монголд амжилттай яваа DJ нарын хамтаар сонссоноор үзэгчид электроник хөгжмийн цаг үеийн хэв шинжийг ойлгох, уран бүтээлчдийн ур чадварыг таних, ялгарлыг нь олж харах боломжтой юм.

Электроник артистууд өөрийн харах өнцөг, мэдрэмжийг хөгжмийн дэд урсгалаар дагнан илэрхийлдэг. Энэ төрлийн хөгжмийн салбарт уран бүтээлч нар бие даан ажиллахаас илүүтэйгээр label компанид хамаарагдан, баг хамт олноороо хөгжиж, хамтран хөгжмийг түгээх нь элбэг. Иймд, Kharkhorum Visual art & Music festival дотоодын уран бүтээлч нарыг сонгохдоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л  label-ийг судалж,  өөрийн хэв маяг, өнгө төрхөөр салбартаа ялгарч чадсан DJ нарыг онцолдог.

Дүрслэх урлагийн биет болон хөдөлгөөнт илэрхийллийг технологитой хослуулан хүргэж байгаа учир Kharkhorum-ыг music and visual art festival хэмээн тодорхойлдог. Kharkhorum Visual art & Music festival chapter 3: Spirits нь 2000 мкв, 360 градус хэмжээст инсталляци дэлгэцээр дамжуулан визуал шоу хүргэхээр болжээ. Ингэснээр үзэгчдэд хөгжим тухайн хүнийг бүхэлд нь нөмрөн авч буй мэт мэдрэмж төрүүлнэ.

Kharkhorum фестиваль нь  зөвхөн сонсох, харах бус тухайн хөгжмөөр амьсгалах, визуал урлаг сэтгэл зүрхийг эзэмдэхийг мэдрэх, хөгжмийн өнгө төрх сэтгэл санаанд хувилан, бодол эргэцүүлэлд нөлөөлж чадах зэрэг олон талын мэдрэхүйд зориулсан эрин үеийн шинэлэг хэлбэр бүхий фестиваль юм. Тус фестивалийг сонгосноор үзэгч урлагийг олон талаас нь мэдрэх боломж бүрдэж цаашлаад мэдлэг, мэдрэмжээ холин чагнаж чаддаг чанартай үзэгчдийн нэгдэл юм.

Электроник хөгжмийн тоглолтууд rave, industrial, free party гэх мэт түгээмэл тав орчим төрлийн хэв маягт хуваагддаг. Манай оронд, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй клубт хөгжмийн хэмнэлд эрх чөлөөтэйгөөр бүжиглэх боломжтой, ‘free party’ хэв маяг илүү дэлгэрсэн. Дээр дурдсанчлан Kharkhorum фестиваль нь чанартай үзэгчдийг төлөвшүүлэх зорилготой тул электроник хөгжмийн rave хэв магт тулгуурлан зохиогддог. Rave хэв маяг нь зохион байгуулагдаж байгаа орчны онцлогт тулгуурлан хөгжмийг олон талаас нь мэдрэх боломж олгодог.

Хөгжмийн хэмнэлийг тодоор мэдрэх тусам үзэгч хөгжмийн хэв маягт автаж, өөрийн эрхгүй бүжиг болон илэрхийлэгдэнэ. Тиймээс Kharkhorum фестиваль аль болох том орон зай бүхий бүжиглэх талбайг бэлтгэн өгч байгаагаараа ялгарна. Үзэгчид өөрийн стресс ядаргааг бүжгээр тайлахын сацуу сонирхолтой, шинэлэг визуал шоу үзэж сэтгэхүйн хүрээлэл, мэдрэмжийг нэмэх гээд олон талаар шинэлэг байх болно.

Тасалбар худалдан авах:

steppearena.mn

shoppy.mn

ticket.mn

Фестивалийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 2 цаг 27 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 2 цаг 29 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 2 цаг 42 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 2 цаг 45 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 2 цаг 47 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 2 цаг 49 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2 цаг 51 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 2 цаг 56 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 2 цаг 59 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 3 цаг 16 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 5 цаг 36 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 5 цаг 54 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 7 цаг 26 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 7 цаг 28 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 7 цаг 29 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 7 цаг 30 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 7 цаг 33 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 7 цаг 37 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 7 цаг 40 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 7 цаг 49 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top