Монголын Этгээд УСК /Aberrance/ кино нь 2022 оны хоёрдугаар сарын 4-ны өдөр Монголын кинотеатруудаар нээлтээ хийсэн билээ. Тэгвэл энэ сарын 5-ны өдөр Лос анжелос хотын Chinese theatre-д холливуудын уран бүтээлчидтэй хамт албан ёсны нээлтээ хийж, улаан хивсний ёслол болж, АНУ-ын зах зээлд албан ёсоор танилцуулагдаж, сүлжээ кинотеатрын дэлгэцнээ гарч байгаа анхны монгол кино боллоо.
Ийн 2023 оны аравдугаар сарын 12-оос эхлэн AMC сүлжээ театрын дэлгэцнээ монгол кино америкийн үзэгчидэд хүрч эхлээд байна.
"Этгээд" уран сайхны киног олон улсын зах зээлд "Aberrance" нэрээр гаргаж буй бөгөөд дэлгэцийн бүтээлийг олон улсын зах зээлд борлуулах, түүнчлэн АНУ-д монгол кино нээлтээ хийхэд "Three flames pictures" компани томоохон үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Сэтгэхүйн триллер төрлийн тус киноны Дэлхийд гаргасан амжилтаад дурьдвал:
-
Oldenburg film festival -н “Зоримог шийдэлтэй кино” шагнал,
-
Олон улсын Улаанбаатар кино наадмаас “Шилдэг кино” “Шилдэг найруулагч” шагнал,
-
Зураглаачдын “Алмаз” наадмаас “Шилдэгийн шилдэг кино” шагнал,
-
SXSW \South by Southwest\ наадмын “Дэлхийн шилдэг 8 аймшгийн кино” -г нэгээр шалгарч,
-
Moscow international film festival, Overlook film festival, BIFFF2023 festival, Fantaspos film festival наадмуудад шалгаран оролцсон байна.
Дашрамд, Этгээд МУСК кино нь 2024 оны нэгдүгээр сараас AMAZON PRIME, HULU зэрэг АНУ-ын IPTV, OTT үйлчилгээний платформууд дээр борлуулагдаж эхлэх юм.