Хүүхдүүдийн дахин давтагдашгүй ертөнц, гайхалтай хүсэл мөрөөдлийг сонсохоор Тоёота брэндийн зүгээс “МӨРӨӨДЛИЙН МАШИН” олон улсын зургийн уралдаанаа 17 дахь жилдээ зарлаж байна.
Toёота Мотор Корпорац хүүхдүүдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх, ирээдүйн автомашины загварыг бүтээх боломжийг олгох зорилгоор энэхүү уралдааныг хамгийн анх 2004 онд Ази тивд зохион байгуулагдсан түүхтэй. Уралдаан хүрээгээ тэлсээр өдгөө дэлхийн 100 орчим орны олон мянган хүүхдүүдийг хамардаг болоод байна.Өнгөрсөн хугацаанд “Мөрөөдлийн машин” зургийн уралдаанд дэлхийн зургаан сая гаруй хүүхэд бүтээлээ ирүүлжээ.
Монгол Улсаас үндэсний ялагчаа тодруулж, олон улсын хүүхдүүдийн бүтээлүүдтэй өрсөлдөх боломжийг олгох энэхүү уралдаан гурван насны ангилалд (7 хүртэлх, 8-12, 13-15 нас) нийт есөн шилдэг оролцогчийг шалгаруулж ухаалаг таблетаар шагнана.
Бүтээлийг цаас болон дижитал 2 хэлбэрээр хүлээн авах ба ялагчийг зурах ур чадвараар бус өөрийн мөрөөдлөө өвөрмөцөөр илэрхийлсэн байдлаар дүгнэх тул би сайн зурж чадахгүй гэж эмээлгүй өөрийн мөрөөдлөө бодит болгон буулгаарай.
Бүтээлийг 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17:59 цаг хүртэл dcac.toyota-mongolia.mn сайтаар хүлээн авна.