"Монголын Сайхан Бүсгүй-2023"-ын алтан өргөмжлөл, "Дэлхийн мисс 2023"-т оролцох үндэсний ялагчийг тодруулах шалгаруулалт өчигдөр орой Хүүхдийн ордонд болж өндөрлөлөө.
Монголын сайхан бүсгүй-2023 наадмын хагас шигшээ шатанд 13 бүсгүй шалгарснаас Үндэсний Урлагийн Их Театрын Дуу Бүжгийн Чуулгын гоцлол бүжигчин Б.Болор алтан эрдэнийн өргөмжлөл зүүж, "Дэлхийн мисс 2023" тэмцээнд оролцох эрхийг авсан байна.
Б.Болор нь 2018 онд Монгол Улсын Консерваторийг бүжгийн жүжигчин мэргэжлээр, 2023 онд СУИС-ийг бүжиг дэглээч, найруулагчаар төгссөн мэргэжлийн бүжигчин. Тэр ирэх арванхоёрдугаар сард Энэтхэг улсад болох дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд эр орноо төлөөлөн оролцохоор болжээ. Энэ тэмцээнд дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүйчүүд өрсөлдөх юм байна.
Б.Болор нь "Монголын сайхан бүсгүй 2023" тэмцээний хагас шигшээ шатанд "Тэнгэрийн хутагт" бүжгийн жүжгийн Равжаа хутагт, түүний хайртай бүсгүй Цогзул нарын дуэт хэсгээс бүжиглэжээ.