x

Дуучин С.Жавхлан “Дулаахан намар” тоглолтоо хаалттай группээр шууд дамжуулна

Хамаг Монгол төслийн санаачлагч, удирдагч Монгол Улсын Гавьяат жүжигчин, Бүгд найрамдах Тува Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан бие даасан тоглолтоо маргааш буюу энэ сарын 30-нд 14:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж байна. Тэрээр энэхүү тоглолтоо өөрийн уран бүтээлийн сүүлийн тоглолт болно хэмээн мэдэгдээд буй.

Дуучин С.Жавхлан “Хурай” нэртэй шинэ дуугаа дүрсжүүлэн бямба гаригт нийтэд хүргэсэн юм. Тоглолтод нийтийн дууны салбарт нэрээ өргөсөн МУГЖ Т.Баясгалан, Л.Болдбаатар, МУСТА Л.Банзрагч, А.Мөнхбат, Д.Бурмаа, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа болон залуу уран бүтээлчид, Монгол Улсын морин хуурын чуулга оролцох аж.

Тоглолтын өдөр дулаахан, нарлаг байх төлөвтэй байгаа бөгөөд зохион байгуулах багийн зүгээс ахмад настай сонсогчдод зориулан “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн гол хэсэгт тусгай суудал нэмэлтээр зассан байна. Түүнчлэн дуучин С.Жавхлан Өвөр Монгол, Тува, Халимаг, Буриад зон олноо тоглолтдоо мөн урьсан бөгөөд хүрэлцэн ирэх сонсогч түмнээ үндэсний дээлээр гоён ирж, намрын нэгэн уянгалаг үдшийг хамтдаа сэтгэл дулаан өнгөрүүлэхийг уриалж байгаа юм.

Мөн энэ жил МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтран дуулсны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэд “Дулаахан намар” тоглолтод зориулан хуучны болон шинэхэн уран бүтээлүүдээ хамтран дуулж бэлэг барих аж.

Энэхүү тоглолтын нэг онцлог нь Дэлхийн өнцөг булан бүрд байгаа халуун сэтгэлт монгол ахан дүүстээ зориулан тоглолтын шууд дамжуулалтыг хаалттай группт нэвтэрч чанарын өндөр түвшинд үзэх боломжийг бүрдүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бүрэнжаргал (172.69.252.166)
    Үзэе
    2023 оны 09 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 3 цаг 43 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 3 цаг 45 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 3 цаг 58 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 4 цаг 1 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 4 цаг 3 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 4 цаг 5 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 4 цаг 7 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 4 цаг 12 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 4 цаг 15 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 4 цаг 32 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 6 цаг 52 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 7 цаг 10 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 8 цаг 41 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 8 цаг 44 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 8 цаг 45 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 8 цаг 46 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 8 цаг 49 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 8 цаг 53 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 8 цаг 56 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 9 цаг 5 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top