Монголын сонгодог урлагийн өргөө болсон УДБЭТ-ын түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна.
Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нэгэн жарны түүхийг агуулсан "Сонгодог жаран" хүндэтгэлийн гала концертоо Төв талбайд үзэгч олноо амжилттай толилуулсан. Харин 61 дэх тоглолтын улирлаа дэлхийн сонгодог дуурь Ж.Бизегийн "Кармен" дууриар нээхээр болжээ.
Тус дуурийг ОХУ-ын Новосибирскийн Глинкийн нэрэмжит консерваторийн удирдаач ОХУ-ын ардын жүжигчин Прасолов Вячеслав Иванович удирдах тоглуулах юм.
Кармен дуурь нь “Кармен хүүхэн” зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд дэлхийн хөгжмийн гайхамшиг алдартай дуурь болсон түүхтэй. Эрх чөлөөт Цыган бүсгүйн дотоод ертөнцийн их эрч хүчийг гаргаж чадсанаараа гайхалтай юм.
Сэтгэгдэл (1)