Монгол Улсаа төлөөлөн олон улсын миссийн тэмцээнд оролцох шилдэг гоо бүсгүйчүүдийг өнгөрөгч бямба гаригт (2023.08.19) Тусгаар тогтнолын ордонд тодруулжээ. "Мисс Монголиа-2023" тэмцээнийг энэ жил 19 дэх удаагаа, "Монгол туургатны гоо бүсгүй-2023" олон улсын тэмцээнийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж, 10 шилдэг гоо (Увс , Ховд, Архангай, Өвөрхангай , Хэнтий, Булган, Эрдэнэт , Дархан, Төв аймаг болон ОХУ-ын Буриад, Тува улсаас шилдэг гоо бүсгүйчүүд) бүсгүй өрсөлдсөн байна.
"Монгол туургатны гоо бүсгүй-2023" тэмцээний тэргүүн миссээр Ж.Мөнгөнцацралт шалгарч, Япон улсад зохион байгуулах "Miss International -2023" тэмцээнд оролцохоор болов. Мисс Ж.Мөнгөнцацралт нь мисс, загвар өмсөгч Ч.Содтуяагийн шавь бөгөөд 11 настайдаа "Азийн модель" агентлагт орж, загварын ертөнцөд хөл тавьжээ. “Нийслэлийн гоо охин, шилдэг хөвгүүн-2015 “ тэмцээний анхны титмийн эзэн болж байв. Мөн тэрбээр “Мисс Монголиа-2018″ тэмцээнд оролцож, гуравдугаар байранд шалгарчээ.
- Нас: -24
- Өндөр: – 178 см
- Жин: -60 кг
- Биеийн харьцаа: 90-64-95
- Сургууль: Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль
- Зорилго: дэлхийг тойрон аялах
Оролцсон тэмцээн уралдаан авсан шагнал :
- Mонгол туурагтаны мисс-2013-Топ 5
- Үнсгэлжин загварын тэмцээн-2014-ялагч
- "Miss teenage of Mongolia"-2014-ялагч
- "Miss Roastaing-2015"-Дэд мисс
- "Мисс Монголиа-2018"-Гуравдугаар байр
- Торгоны зам олон улсын загварын долоо хоног-Торгоны замын "Стар" модель шагнал 2018
- Азийн олон улсын супер модель-Хамгийн үзэсгэлэнтэй модель шагнал-2018
Сэтгэгдэл (1)