Нэг минутын сонирхолтой бичлэгээрээ дэлхийд танигдсан Nas Daily-гийн зохион байгуулж буй "Nas Summit-2023" арга хэмжээ болоход хоёр хоног үлджээ.
Энэ сарын 19-нд болох тус арга хэмжээнд Монголын төдийгүй олон улсын шилдэг контент бүтээгч, хөрөнгө оруулагчид өөрсдийн туршлага, арга барилаасаа хуваалцах юм.
Одоогоор дэлхийн 10 гаруй оронд амжилттай зохион байгуулагдсан уг арга хэмжээнд 30 гаруй зочин илтгэгч оролцоно.
Эвэнт Корпорейт зочид буудлын 1 давхарт болох бөгөөд англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай. Энэхүү арга хэмжээнд оролцсоноор танилын хүрээгээ тэлэх, шинэ мэдлэг, арга барилд суралцах ач холбогдолтой.