Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" уран сайхны кино ес дэх навчаа авч, АНУ-ын "Seattle Filmmaker Awards" наадмын "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртжээ.
"Трио" уран сайхны кино өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд эх орондоо нээлтээ,хийж монгол түмний хүртээл болсон билээ.
Дашрамд, Монгол кино 46 жилийн дараа дэлхийн А зэрэглэлийн кино наадмаас энэ оны эхэнд шагнал хүртсэн. Тодруулбал, "Трио" уран сайхны кино 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино”-ны шагналыг хүртсэн явдал байв. Энэ шагналыг авахын тулд дэлхийн 100 гаруй улсын 5000 кинотой өрсөлдөж, хоёрдугаар шатанд 57 улсын 156 шилдэг уран бүтээлтэй тунаж үлдсэн байна.
"Трио" Монголын уран сайхны киноны Олон улсын кино наадмаас хүртсэн шагналуудын мэдээлэл:
- Тайландын олон улсын кино наадмын "Шилдэг кино"
- АНУ-ын "Палм спрингс" олон улсын кино наадмын "Шилдэг зураглаач" шагнал
- Улаанбаатар олон улсын кино наадмын "Шилдэг продюсер" шагнал
- Канадын Монтреалын олон улсын кино наадмын "Шилдэг найруулагч" шагнал
- Польш улс дэлхийн "А"зэрэглэлийн Варшав 38 олон улсын кино наадмын"Үзэгчдийн таашаалд нийцсэн кино"
- Эстони улс мөн л дэлхийн "А" зэрэглэл Таллины хар шөнө 26 олон улсын кино наадмын "Best of fest" тус тус хүртээд байна.