...Цаг хугацааны машинаар аялахыг хүсдэг л бол Да Винчи Иммерсив үзэсгэлэнг зориорой...!
ЛЕОНАРДО ДА ВИНЧИ гэж хэн бэ? Хүүхэд чинь ингэж асуувал та Мона Лизаг зурсан сэргэн мандалтын үеийн алдартай зураач л гэж хэлэх байх. Үгүй шүү. Энэ хүн бол агуу зохион бүтээлч, инженер, шинийг санаачлагч жинхэнэ суут хүн. Энэ эрхмийн амьдарч байсан 600 орчим жилийн өмнөх сэргэн мандалтын цаг үеэр үр хүүхэд, хайртай хүмүүстэйгээ хамт аялж, Да Винчигийн ертөнцөд зочлон алдарт бүтээлүүдийг нь бодитоор харж, хүрч, барьж, хөдөлгөж үзэх ийм боломж гарвал та хэзээ ч алдахыг хүсэхгүй биз дээ?
Тэгвэл дөрөвдүгээр сарын 22-ны амралтын өдөр таныг Монголын уран зургийн галерейд болж байгаа ДА ВИНЧИ ИММЕРСИВ ҮЗЭСГЭЛЭН-д гэр бүлээрээ хүрэлцэн ирж танин мэдэхүй, оюундаа үнэлж баршгүй хөрөнгө оруулалт хийгээрэй.
GO’ALL: Урлаг + Хөгжим + Сэтгэл зүйн хөтөлбөртэй Интерактив энэхүү өвөрмөц өдөрлөгийг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Мобиком групп тогтвортой хөгжлийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын төслүүдийг танилцуулах Go’all төслийнхөө хүрээнд ганцхан өдөр нийтэд үнэ төлбөргүйгээр хүргэж байгаа юм.
Гэр бүлээрээ гэдгийн учир нь энэ өдөрлөгт зөвхөн Да Винчигийн уран бүтээлийн үзэсгэлэн биш бага насны хүүхдүүд болон залуус, эцэг эхчүүд гээд бүх насныханд зориулсан тусгай арга хэмжээнүүдийг төлөвлөсөн ажээ.
GO’ALL ӨДӨРЛӨГТ ИРЭЭД ТА ЮУ ҮЗЭЖ, ХАРАХ ВЭ?
ДА ВИНЧИ ИММЕРСИВ ҮЗЭСГЭЛЭН...
Леонардо Да Винчиг уран бүтээлч төдийгүй инженер, эрдэмтэн, судлаач, зохион бүтээгч, агуу суут хүн талаас нь танилцуулсан үзмэрүүдийг үзэж, харж, хүрч, сонсож, бүр барьж, хөдөлгөж бодитоор үзэх боломжтой.
ФАНТАЗИА СТУДИЙН ХӨГЖМИЙН ҮЗҮҮЛБЭР...
Алдарт Pixar, Ghibli, Marvel студийн хөгжмийн зохиолуудыг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр тоглодог Фантазиа студийн уран бүтээлчдийн төлөөлөл симфони хөгжмийн гайхалтай хөг эгшгээр заалыг дүүргэж, таны сэтгэлийг баясгаж болно.
Гэр бүлийн гишүүн бүрд тохирсон ЭНТЕРТАЙНМЕНТ ХӨТӨЛБӨРҮҮД
Бяцхан хүүхдүүдтэйгээ ирээд Creative Bamboo театрын “Үлгэрийн цаг”-т бүртгүүлж, алаг үрсээ үлгэр сонсох биш үлгэрт оролцох боломжийг нь нээж өгөөрэй.
Бас хүүхэдтэйгээ зураг зурж, ном уншин, алдарт Да Винчигийн гүүрийг эвлүүлж үзэх хүүхдийн буланд саатахыг урьж байна.
Урлаг сонирхдог аав ээжүүд Да Винчи үзэсгэлэнгийн санаачлагч, урлаг судлаач Н.Оргилболд болон М.Аминаа нарын Сэргэн мандалтын үеийн урлагийн лекцийг сонсох боломжтой.
Харин богино хугацаанд стрессээ бууруулж, сэтгэлзүйгээ анагаахыг хүсвэл “Хандлагаар анагаахуй” хөтөлбөрийг сонирхоорой.
Амралтын өдрөө гэр бүлдээ оюуны хөрөнгө оруулалт хийж, танин мэдэхүй, урлаг, сэтгэлзүйн асар өндөр таашаалыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хүлээн авах энэ боломжийг бүү алдаарай. Гэр бүлээрээ GO’ALL!!! Гөү оооол!!!
Арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.