x

"Бяцхан жүжигчидтэйгээ Каннын улаан хивсээр алхахыг хүсч байна"

"Баавгай болохсон" уран сайхны кино албан ёсоор хэвлэлийн бага хурал хийлээ. Ирэх тавдугаар сарын 16-27-ны хооронд болох Каннын наадмын "Un Certain Regard" төрөлд 17 бүтээл шалгарснаас Монголын “Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болохсон” бүрэн хэмжээний кино сонгогдсон нь манай киночдын түүхэнд анхны том амжилт боллоо. 

Одоогоос зургаан жилийн өмнө Улаанбаатарт болсон “Утааг устгая” уриатай жагсаалын үеэр төрсөн эмзэглэлээс найруулагч П.Золжаргалд кино зохиол бичих санаа анх төрсөн байна. 

Кинонд Физикийн шинжлэх ухаанд дуртай 15 настай хүүгийн тухай өгүүлэх тус кино өнөөгийн нийгэмд тулгамдаад буй маш олон асуудлыг хөнджээ. 

Кино багийнхны мэдээллээс хүргэж байна. 

"2023 оны тавдугаар сарын 16- 27 -ны өдрүүдэд хамгийн том кино наадам болох Каннын наадам Франц улсад болно. Дэлхийн улс бүрээс 2000-4000 ирсэн киноноос Каннын кино наадам шалгарна гэдэг үнэхээр түүхэн үйл явдал. Тэр тусмаа Монгол улсаас анх удаа гэж бодохоор үнэхээр бахархал төрөхүйц үйл явдал. Каннын кино наадам болон кино бүтсэн түүх, гол мессеж, хамтрагч, хөрөнгө оруулагч, хандивлагч нартаа талархал илэрхийлье.

Одоо бидэнд дараах том ажлууд үлдсэн. Каннын кино наадамд гол дүрд тоглосон 3 хүүхдэд авч явах. Улаан хивсний ёслолд оролцож хүүхдүүддээ том зам засч өгөх. Мэдээж Канны наадам учраас зардал чанга. Тиймээс бид ид шидтэй ах эгч нар болон групп компаниудыг биднийг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна. Хоёр талын нислэг, байрлах газар, хоол гээд бишгүй л зардал гарах тул биднийг дэмжин хамтран ажиллахыг хүсч байна. Энэ бол давхар Монголын нэрийг дэлхийд гаргахаас гадна Монгол хүүхэд дэлхийн кино наадам оролцох боломжийг бүрдүүлэх юм. Энэ бол хүн бүр л мөрөөдөж хүн бүр л хүсдэг боломж гэдэгт итгэлтэй байна. Ийм зүйл дээр л бид нэгдэж, оролцох нь чухал юм шүү. Жинхэнэ боломжийг хамтдаа бүрдүүлцгээе. Жинхэнэ жүжигчиний гараагаа ийм том боломжоор эхлүүлж байгаа дүү нартаа боломж боломжоороо дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. 

Бидэнтэй хамтран ажиллах бол 88128134, 94222888 дугаараар холбогдоорой" хэмээн бичжээ. 

Найруулагч П.Золжаргал Францын Каннын кино наадамд уригдсан бөгөөд найруулагчийн зардлыг уригч тал гаргах юм байна.

Энэ талаар зохиолч, найруулагч П.Золжаргал "Соёлын яамнаас ерөнхий продюсер, ерөнхий зураглаачийн маань зардлыг гаргахаар болсон. Би бүх хүч чадлаа дайчилж, энэ кинонд тоглосон гол дүрийн хүүхдүүдтэйгээ улаан хивсээр алхах хүсэлтэй байна. Тийм учраас хүүхдүүдийнхээ зардал мөнгийг шийдэхээр тусалж дэмжих спонсор хайж байна. Манай кино одоогоор дэлхийн нээлтээ хийх товоо гаргаагүй байгаа. Нээлтийн өдрөө зарлавал кино багийнхан Франц улс руу явна" гэсэн юм.       

"Баавгай болохсон" уран сайхны киног олон улсад түгээх, худалдах үйл ажиллагааг Франц улсын "Urban Sales" компани хариуцан ажиллахаар болжээ. Мөн Франц улс дахь дистрибюшн эрхийг "Eurozoom" эзэмшиж байгаа бөгөөд киноны пост продакшн Парис хотноо хийгджээ. Удахгүй Монгол улсдаа үзэгчдийн хүртээл болгох аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 5 цаг 44 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 5 цаг 46 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 5 цаг 59 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 6 цаг 3 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 6 цаг 4 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 6 цаг 6 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 6 цаг 9 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 6 цаг 13 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 6 цаг 16 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 6 цаг 33 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 8 цаг 53 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 9 цаг 11 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 10 цаг 43 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 10 цаг 45 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 10 цаг 46 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 10 цаг 47 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 10 цаг 50 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 10 цаг 54 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 10 цаг 57 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 11 цаг 6 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х...
Top