x

Улсын нийслэл Улаанбаатар хотод минь “Дуртмал сайхан” уртын дууны үдэш болох гэж байна

Улсын нийслэл Улаанбаатар хотод минь “Дуртмал сайхан” уртын дууны үдэш болох гэж байна.

***

“Дуртмал сайхан” төсөл нь Монголчууд улсын нийслэл хотдоо өөрсдийн бүтээсэн үнэт соёл болох уртын дуугаа сонсож чөлөөт цагаа  өнгөрүүлэх боломжийг олгосноор  уртыг дууг нийтэд хүртээмжтэй болгох, үндэсний өв соёлоо нийтийн соёл болгож хэвшүүлэх, уртын дуугаа зөвхөн найр хурим эсхүл чуулгын тоглолтын тайзнаас л сонсох боломж олддог энэхүү явцуу хүрээг тэлэх зорилготой юм.

Ард түмний зуун зуунаар хүндэтгэн дээдэлж аюулхайдаа агуулж, амандаа аялсаар үймээн самуун үзэл суртлын бэрх цагийг “давуулан” уламжилж бидэнд “халуун чихийг нь атгуулсан” үнэт соёлын нэг бол уртын дуу билээ.

Уртын дуу Хүннү гүрний үеэс үүсэлтэй гэдэг. Тэр цагаас инагш эдүгээ хүртэл түүхийн олон үеийг дамнахдаа манай ард түмний гүн ухаан, шашин шүтлэг, хэв журам, гоо зүйг  өөртөө цогцлоожээ. Учир тиймийн тул уртын дуу дан ганц дуулах сонсох, цэнгэх найрлахын төдий зүйл бус хэл шинжлэл, түүх, шашин, төр ёс, угсаатны зүй зэрэг олон салбар шинжлэх ухааны судалгааны эх хэрэглэгдэхүүн болох билээ. Уртын дууны үнэ цэний тухайтад ганцхан дуугаар жишээлэхэд

         Усны чинь эхэнд ханхалзуур сойгоотой

         Улсын чинь эхэнд Галдамбаа ганцаараа

         Хулангийн чөмгийг тасартал харвасан

   Хоёрхон лаа өөлдийг дайнд нь дасгасан Галдамбаа  “Усны чинь эхэнд ханхалзуураан сойно” гэх уртын дуу... 

Энэ дуу нэгт, Алтан ургийн язгууртан Хавт Хасарын 21 дэх үеийн удам Очир Цэцэн хааны хүү хошуудын Галдамбаа баатрын үйл хэргийн тухай өгүүлсэн түүхэн шинж чанарыг агуулж байгаагаараа түүхийн ой санамжийг бидэнд дурдан сануулж байна.  

Хоёрт, ХXI зууны хүмүүс бидэнд хоёр зуу, гурван зуун жилийн өмнөх хүмүүстэй энэхүү дуугаар огтлолцож тэр хүмүүсийн дуулсныг дуулж, уярсанд уярч, эмзэглэсэнд эмзэглэх боломж олгож байна. Зүйрлэвээс  есөн үе, долоон үе дамжин  ирсэн хөөрөг бий еэ дээ. Тэр хөөрөг таныг есөн үе, долоон үеийн дээдэстэй тань нэг цэг дээр огтлолцох боломжийг олгож байдагчлан уртын дуу мөн урьдын хүмүүсийн хэлснийг хэлж, шуранхайлсныг шуранхайлж, үг үсэг, ая эгшиг дээр давхцан огтлолцож урьдын хүмүүсийн оюун сэтгэлгээг эдүгээ мэдрэх эрхийг өгч байна.

Гуравт, дээрх дуу Оросын Халимаг, Хятадын Шинжааны монголчуудын дунд ч мөн дуулагддаг нь хамаг Монголчуудыг соёлын хувьд нэгтгэх, өөриймсүүлэх гол хөшүүрэг болж байна. Ганц л дуугаар жишээлэхэд энэ мэт жишимгүй чухаг өв гэдгийг харж болохоор байна. Энэ зэргийн зуу зуун дуу бидэнд бий.

ЮНЕСКОГООС “Хүн төрөлхтний аман ба биет бус өвийн дээж”-д тунхаглагдсан уртын дуугаа сонсох хүртэх, сурах суралцах боломж хүртээмжийн асуудал Улаанбаатар хотоороо жишээлээд бодоход барагтайхан. Уртын дууг дэргэдээс нь сонсъё гэхнээ хурим найр, хаа нэг тохиох чуулгын тоглолтыг л хүлээх болдог гэвэл хэтийдсэн болохгүй. Атал өв соёлоо эрхэмлэдэггүй, харийн соёл шүтэж байна гэх шүүмжтэй идэр залуус, хүүхэд багачууд тулгардаг. Нидэр дээрээ нийтэд хүртээмжтэй байдал, нээлттэй мэдлэг мэдээлэл, сургалт хөтөлбөр дутмаг санагддаг. Уртын дуу хэн нэгэн өв тээгчийн, хэн нэгэн дуучинд эсхүл зөвхөн настай хүмүүст хамаатай соёл биш. Зөвхөн төрийн хүндэтгэлийн арга хэмжээ наадмын нээлтэд  ашиглах төдий ч зүйл биш  бид бүхэнд бүгдэд нээлттэй, хамаатай уламжлалт урлаг билээ. Ийм тул бид “Дуртмал сайхан” нэртэй уртын дууны үдшийг зохион байгуулах гэж байна. Нийслэл хотдоо яруу найраг, жазз, метал, хөгжим сонсонгоо үдшийн өнгөрөөж болдог шиг уртын дуугаа сонсож өнгөрөөх боломж ч мөн бид бүхэнд байгаасай.

“Дуртмал сайхан” уртын дууны үдэш дөрөвдүгээр сарын 27 нд 20:00 цагаас болно.

Хүндэтгэсэн: Монгол Улсын Иргэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 5 цаг 33 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 5 цаг 35 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 5 цаг 48 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 5 цаг 51 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 5 цаг 53 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 5 цаг 55 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 5 цаг 57 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 6 цаг 2 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 6 цаг 4 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 6 цаг 21 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 8 цаг 42 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 8 цаг 59 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 10 цаг 31 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 10 цаг 34 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 10 цаг 35 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 10 цаг 36 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 10 цаг 39 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 10 цаг 43 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 10 цаг 45 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 10 цаг 55 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х...
Top