x

Найруулагч П.Золжаргал "Баавгай болохсон" киногоороо Каннын кино наадамд нэр дэвшлээ

Каннын кино наадмын "Un Certain Regard" төрөлд Монголын найруулагч П.Золжаргал "Баавгай болохсон" киногоороо нэр дэвшлээ.

“Баавгай болохсон” нь түүний анхны бүрэн хэмжээний кино төсөл бөгөөд 2017 онд “Талентс Токио” дээд шагнал, “Нэкст Мастерс Супорт” зохиол хөгжүүлэх тэтгэлэг хүртэж байсан. Мөн Торино Кино Лаб, Азийн Кино Академид сонгогдон төсөл хөгжүүлэлт хийж, Хонконг Азийн Кино маркет 2019, Локарно Олон Улсын наадмын Нээлттэй Хаалга Хаб 2019 хөтөлбөрт сонгогдон амжилттай оролцож байсан. Кино зохиолыг П.Золжаргал болон Б.Дөлгөөн нар бичжээ.

"If Only I Could Hibernate" уран сайхны кино нь Улаанбаатар хотын гэр хорооллын дүүрэгт амьдардаг 15 настай өсвөр насны хүүгийн тухай өгүүлдэг. Физикийн асар их авьяастай, сайн сайхан ирээдүйд хүрэхийн тулд сайн боловсрол эзэмшихийг эрэлхийлж буй монгол хүүгийн тухай өгүүлэх тус бүтээлд агаарын бохирдол, архидалт, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл гэх мэт өнөө үед тулгарч буй олон асуудлыг харуулж чаджээ.

Найруулагч П.Золжаргал

"Un Certain Regard" төрөлд бүрэн хэмжээний анхны эсвэл хоёр дахь киногоо танилцуулж буй найруулагчид нэр дэвшдэг бөгөөд Йоргос Лантимос, Хон Сан Су, Ким Ки Дук, Корнель Мундруцо, Юхо Куосманен зэрэг дэлхийн алдартай найруулагчид тус шагналыг хүртэж байв.

П.Золжаргал нь Японы Обирин их сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгссөн. Түүний найруулсан богино кинонууд Локарно, Тампере, Синэкүэст гэх мэт олон улсын кино наадмуудад шалгарч үзэгчдийн хүртээл болж байсан. 2020 онд тэрээр “ШАТ” богино киногоороо Чикаго Олон Улсын Хүүхдийн Кино Наадамд түрүүлж 94 дахь удаагийн Оскарын шагналд нэр дэвшихээр өрсөлдөх эрх авч байсан.

“Үл заяагдагсад” (2017), “Нүцгэн Гэрэл” (2020),  “Шат” (2020),  “Шар Автобус” (2021), “Баавгай Болохсон” (2022) кинонуудаараа тэр Монголыг төлөөлөн гарч буй гайхалтай шинэлэг, чадварлаг кино найруулагч болон нэрээ мөнхөлж байна.

Киноны гол дүрд тоглох хүүхдийг 200 гаруй хүүхдээс сонгосон бөгөөд 2022 оны өвөл зураг авалтаа хийсэн байна. Кино нийт 98 минут үргэлжлэх аж.
Бид утаагаар амьсгалдаггүй. Бид ядуурлаар амьсгалдаг. Ядуурлын тойргоос хүүхдүүдийг сайн боловсрол гаргана. Хүүхэд бүрт тэгш, чанартай боловсрол олгох асуудлыг “Баавгай Болохсон” уран сайхны киногоор дамжуулан хөнджээ.

Каннын кино наадам тавдугаар сарын 16-наас тавдугаар сарын 27-ны хооронд Франц улсад болох болно.

О.Анхзаяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 5 цаг 52 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 5 цаг 54 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 6 цаг 7 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 6 цаг 10 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 6 цаг 12 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 6 цаг 14 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 6 цаг 16 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 6 цаг 21 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 6 цаг 24 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 6 цаг 41 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 9 цаг 1 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 9 цаг 19 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 10 цаг 50 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 10 цаг 53 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 10 цаг 54 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 10 цаг 55 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 10 цаг 58 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 11 цаг 2 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 11 цаг 5 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 11 цаг 14 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х...
Top