"Blackpink" хамтлагийн дуучин Jisoo анхны бие даасан “ME” цомгийн “Flower” нэртэй анхны дуугаа цацлаа. "YG" энтертайнментийн хариуцдаг тус хамтлагийн гишүүд болох Jennie, Lisa, Rose нар өөрсдийн цомгоо гаргасан. Анх 2018 онд Jennie-ийн “Solo” нэрт дуу салхи хагалж, 2021 онд Rosé “R”, Lisa “Lalisa” хэмээх синглүүдээ тус тус цацагдсан юм.
Эдгээрээс “Lalisa” дууны албан ёсны видео клип YouTube дээр эхний 24 цагт 73.6 сая үзэлт авснаар соло уран бүтээлчдийн дунд дэлхийн дээд амжилтыг тогтоож, Гиннесийн номд бичигдсэн байдаг.
Тэгвэл бундан улаан уруул, ялдамхан инээмсэглэл, энхрий төрхөөрөө хамтлагийнхаа бусад гишүүдээс ялгардаг Jisoo цомог гарахаас өмнөх борлуулатаараа дээд амжилт эвдээд буй. Түүний шинэхэн дууг хүлээн авна уу...