Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ө.Уянга Киргизийн дуурийн театрт урилгаар дуулах гэж байгаагаа дуулгалаа. Тэрбээр тус улсын театрын тайзнаа дөрөвдүгээр сарын 1-нд Ж.Вердийн "Травиата" дуурийн Виолеттагийн дүрд дуулах болжээ.
Мөн дөрөвдүгээр сарын 4-нд "Монгол сонгодог Речитал" романсын тоглолтоо тоглох аж.