Монгол Улсын Соёлын элч, МУГЖ Ганбаатарын Ариунбаатар Испани улсын Гран канариа дахь Перес Галдосын театрт Ж.Вердийн “Аида” дуурьд гоцолжээ. Тэрээр, гурван удаа гоцолсон бөгөөд “Бүх оролцсон уран бүтээлчид мөн дэлхийд нэрээ дуурсгаж буй гайхалтай дуучидтай хамт энэхүү дуурийг бүтээсэндээ баяртай байна” хэмээн өөрийн албан ёсны цахим хуудастаа нийтэлжээ.
Түүний хувьд энэ сарын 21-ний өдөр “Кармен”, 31-ний өдөр “Набукко” /дебют/ дууриудад гоцлох аж.