АНУ-ын Лос Анжелес хотноо явагдаж буй 95 дахь удаагийн Оскарын наадмын шилдгүүд өнөөдөр тодорлоо.
Шилдэг баримтат кино төрөлд Канадын найруулагч Даниел Роэрийн бүтээл “Навалный” кино шилдгээр шалгарч, Оскар хүртлээ.
Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйн тухай өгүүлэх тус кинонд 2020 онд түүнийг хэрхэн хордуулж, Германд эмчилгээ хийлгэн эх орондоо эргэн ирснийх нь дараа баривчилсан зэрэг үйл явдлуудыг баримтжуулжээ.
Сэтгэгдэл (1)