Малайз-Хятад гаралтай жүжигчин Мишель Ео 95 дахь удаагийн Оскарын наадмаас "Шилдэг эмэгтэй гол дүр" шагналыг хүртлээ. Тэрээр ийн Ази гаралтай Оскар хүртсэн анхны эмэгтэй жүжигчин боллоо.
Мишель Ео "Everything Everywhere All at Once" кинонд гол дүр бүтээсэн бөгөөд түүний хамтрагч, нөхрийн дүрийг бүтээсэн жүжигчин Ке Хуй Куан "Шилдэг туслах эрэгтэй дүр" шагналыг хүртлээ.