Дотуур хувцасны домогт загварын шоу дөрвөн жилийн завсарлагааны дараа тайзнаа эргэн ирж байгаа тухай The Hollywood Reporter мэдээллээ.
Дотуур хувцасны брэндийн эргэн тойронд үүссэн хэд хэдэн дуулиантай маргааны дараа тус брэндийн эрэлт унаснаас жил бүр хүлээлт үүсгэдэг гоунаасаа 2019 оноос эхлэн татгалзсан байв.
Одоо тус брэндийн эрэлт нэмэгдэж компанийн санхүүгийн захирал мэдээлээд, шоуны талаар тодорхой мэдээг өгөөгүй байна.
"Бид бизнесдээ хөрөнгө оруулахын тулд маркетингдаа, мөн энэ жил үзүүлэх шоундаа дээд зэргээр зарлага гаргаж байна" гэсэн захирлын мэдэгдлийг The Hollywood Reporter иш татан дамжуулжээ.
Victoria's Secret компанийн шоу 1995 оноос эхэлж байсан ба хамгийн өндөр зэрэглэлийн моделиуд оролцдог ихээхэн сонирхолтой шоу байлаа. Тэр үзүүлэлтүүдэд Клаудия Шиффер, Тайра Бэнкс, Наоми Кэмпбелл, Адриана Лима, Жизель Бюндхен, Жижи Хадид зэргийн алдартнууд оролцож байсан юм.
М.ЦОГТ