Хоёрдугаар сарын 25-ны өдөр эх орондоо нээлтээ хийсэн даунтай хүүгийн тухай өгүүлэх “Трио” уран сайхны киног Швейцарийн Женев хот дахь НҮБ-ын байранд энэ сарын 20-нд гаргахаар болжээ.
Тус киног Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, гол дүрд нь тоглосон билээ.
Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлаарх НҮБ-ын 28-р чуулган Женев хотноо болох юм. Энэ үеэр тус киног гаргахаар НҮБ-аас тусгай урилга ирүүлжээ.
Олон улсын А зэрэглэлийн наадмуудаас долоон шагнал хүртээд буй “Трио” УСК дэлхийн үзэгчдэд ийн хүрэхээр болжээ.