"Трио" уран сайхны кино Өмнөд Солонгосын Жеонжугийн олон улсын кино наадам /Jeonju International Film Festival/-д сонгогджээ.
Тус наадмын "Дэлхий шилдэг кино" хэсэгт уригдан наадмын үеэр гурван удаа гарч, Өмнөд Солонгосын нээлтээ дөрөвдүгээр сард хийхээр болсон байна.
Энэ жил тус олон улсын наадамд дэлхийн 83 орны 604 кино өрсөлдөхөөр материалаа илгээжээ. Үүнээс Хятадаас 52, Японоос 46, Аргентин, Итали, Энэтхэг улсаас 39 кино өрсөлдөж байна.
Монгол дахь нээлтээ энэ сарын 24-нд хийсэн “Трио” уран сайхны кино одоогийн байдлаар,
- 2022 оны Тайландын олон улсын кино наадмаас “Шилдэг кино” шагнал
- 2022 оны АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас “Шилдэг зураглаач” шагнал
- 2022 оны Улаанбаатар олон улсын кино наадмаас “Шилдэг продюсер” шагнал
- 2022 оны Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино” шагнал
- 2022 оны Таллины олон улсын кино наадмын “Фестивалийн шилдэг” кино шагнал
- 2022 оны Монтреалийн кино наадмаас "Шилдэг найруулагч" шагнал тус тус хүртээд байна.
- 2022 оны Евро-Азийн ард түмний холбооноос зохион байгуулдаг "Арт Юнайтэс" кино наадмаас шилдэг кино шагнал тус тус хүртээд байна.