Олон улсын "А" зэрэглэлийн кино наадмуудад амжилттай оролцож, одоогийн байдлаар 7 шагнал хүртээд буй "Trio" уран сайхны кино өнөөдөр албан ёсны эх орондоо нээлтээ хийж, үзэгчдэд хүрч эхэллээ.
Нээлтийн үйл ажиллагаа Корпрэйт зочид буудалд болно.
Тус киноны дууг Төрийн соёрхолт Зундуйн Хангал агсаны "Бодол" аязыг дуу болгож, хөгжмийн найруулгыг МУУГЗ Дэлгэрсайханы Түвшинсайхан хийжээ.
Дууны хоолойг алдарт “The Beatles” хамтлаг бичлэгт ордог байсан “London Abbey road studio”-д хийсэн бөгөөд дуучин С.Жавхлан амилуулжээ.
"ТРИО" уран сайхны кинон дараах шагналыг олон улсаас хүртээд байна.
-
2022 оны Тайландын олон улсын кино наадмаас “Шилдэг кино”-ны шагнал
-
2022 оны АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас “Шилдэг зураглаач”-ийн шагнал
-
2022 оны Улаанбаатар олон улсын кино наадмаас “Шилдэг продюсер”-ийн шагнал
-
2022 оны Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино”-ны шагнал
-
2022 оны Таллины олон улсын кино наадмын “Фестивалийн шилдэг” хэсэгт уригдан шалгараад байна.
-
Дээрх наадмуудаас хоёр нь дэлхийн элит буюу А зэрэглэлийн топ наадмууд юм.