x

“Хү” хамтлаг У.Дювальтай хамтран “This Is Mongol” дууныхаа шинэ хувилбарыг гаргалаа

Монголын фолк металл урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Хү” хамтлаг Америкийн алдарт “Alice In Chains” рок хамтлагийн дуучин Уильям Дювальтай хамтран “This Is Mongol” дууныхаа англи хэлээрх хувилбарыг гаргалаа.

“Хү” хамтлагийн хоёр дахь цомог “Rumble of Thunder”-ийн эхний дуу “This Is Mongol”-ын анхны клип өнгөрсөн зун цацагдсан билээ. Харин шинэчилсэн хувилбар болох “This Is Mongol (Warrior Souls)”-т Монгол соёлыг сурталчлан таниулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах тухай дууны үзэл санааг онцгойлон тусгажээ.

Шинээр цацагдсан “This Is Mongol (Warrior Souls)” дууны клипийг Америкийн продюсер Майкл Ломбарди хамтран найруулжээ. Тэрбээр “Хү” хамтлагийн гишүүд дүр бүтээсэн “The Retaliators” аймшгийн, триллер киноны /2022/ гол дүрийн жүжигчин юм. Хамтлагийн гишүүд мөн уг киноны дуун дээр ажиллажээ.

У.Дюваль шинэ дууныхаа талаар сэтгэгдлээ хуваалцахдаа, “Хү”-гийн мэдрэмжийг хадгалан өөрийнхтэйгээ хослуулан туурвих нь үнэхээр сэтгэл хөдөлгөм гайхалтай байлаа. Бид гарал угсаанаасаа үл хамааран эцсийн дүндээ өөдөөс тулгарсан саад бэрхшээлийг үл хайхран өөрсдийн цаг үед өсөж дэвшиж, өмнөх үеийнхнээрээ бахархаж, ирээдүй хойч үедээ зохих ёсны өвийг үлдээх гэсэн адилхан зүйлийг л хүсдэг билээ. “Хү” хамтлагийнхантай хамтран ажилласандаа баяртай байна, үр дүндээ ч мөн сэтгэл хангалуун байна” хэмээн ярьжээ.

“Хү” хамтлагийн товшуурчин Тэмкагийн хувьд, “This is Mongol (Warrior Souls)” дуугаа У.Дювальтай хамтран туурвисандаа бид баяртай байгаа хэмээн хэлээд, “Тэрбээр гайхалтай дуучин төдийгүй өөрийн өвөрмөц хэмнэл, техниктэй, түүний хэв маяг нь бидний эрч хүч, хөөмийтэй нийцдэг. Энэхүү дуу нь бидний дотор оршдог дайчин сүнснүүдийн тухай бөгөөд бусдад урам зориг өгч, сүнсийг нь сэрээх зорилготой юм. Уран бүтээл маань сонсогчдод таалагдана хэмээн найдаж байна” гэв.

“Хү” хамтлагийнхан “Black Thunder” аялал тоглолтынхоо хүрээнд 2022 оны 11, 12 дугаар сард Их Британийн хотуудаар аялан тоглосон юм. Ташрамд дурдахад, “Хү” 2020 оны 12 дугаар сард Америкийн алдарт “Metallica” хамтлагийн “Sad But True” дууг өөрсдийн өнгө төрхийг шингээн сонсогчдын хүртээл болгож байсан юм. Тэд мөн хоёр жилийн өмнө “Metallica”-гийн “Blacklist’” цомогт зориулж “Through the Never” дууг нь өөрсдийн хувилбараар туурвисан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 5 цаг 40 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 5 цаг 41 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 5 цаг 54 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 5 цаг 58 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 6 цаг 0 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 6 цаг 1 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 6 цаг 4 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 6 цаг 8 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 6 цаг 11 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 6 цаг 28 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 8 цаг 48 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 9 цаг 6 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 10 цаг 38 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 10 цаг 40 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 10 цаг 41 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 10 цаг 43 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 10 цаг 45 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 10 цаг 49 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 10 цаг 52 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 11 цаг 1 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х...
Top