x

УДБЭТ-ын тайзнаа анх удаа 32 хун чууллаа

УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" бүжгэн жүжгийг энэ сарын 13-нд тайзнаа толилууллаа.

Энэ удаагийн тоглолт нь Гэгээн хайрын баярыг тохиолдуулан Монголд анх удаа 32 хунтай толилуулснаараа онцлогтой.

Энэхүү балетын гол дүр тэргүүн цагаан хун Одеттад Б.Марал гоцолсон бол Ротбардын охин хар хунд Б.Хулан, ханхүү Зигфридэд А.Тэмүүлэн тоглосон юм. Тоглолтын балетмейстерээр тус театрын Уран сайхны удирдагч Д.Дашлхагва, удирдаачаар МУСТА Т.Гэрэлцэцэг нар ажиллав.  Харин өнөөдөрэнэхүү балетыг хоёр дахь өдрөө тоглох юм.

Хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балет нь дэлхийн хамгийн алдартай театруудад тавигддаг, маш олон үзэгчтэй балет юм. Энэхүү балетыг манай дуурийн театрын тайзнаа 1975 оны зургаадугаар сарын 28-ны өдөр УГЗ, удирдаач Ж.Чулуун, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын зөвлөх балетмейстер Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглож байсан түүхтэй. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар амилуулж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 5 цаг 34 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 5 цаг 36 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 5 цаг 48 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 5 цаг 52 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 5 цаг 54 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 5 цаг 55 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 5 цаг 58 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 6 цаг 3 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 6 цаг 5 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 6 цаг 22 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 8 цаг 42 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 9 цаг 0 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 10 цаг 32 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 10 цаг 34 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 10 цаг 35 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 10 цаг 37 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 10 цаг 39 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 10 цаг 43 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 10 цаг 46 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 10 цаг 56 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х...
Top