БНСУ-ын алдарт EXO хамтлагийн гишүүн Каи ирэх сард соло цомог гаргахаар бэлдэж байна.
Уг дуучин өмнө нь 2021 оны 11 дүгээр сард "Peaches" хэмээх хоёр дах мини цомгоороо олны сайшаалыг хүртэж байсан юм.
Дашрамд дурдахад, Каи урлагийг хайрлах хүсэл нь бүр бага байхаас нь ялангуяа бүжгээс эхлэлтэй гэдэг. Аав нь хүүгээ хөгжүүлэхийн тулд бүхий л зүйлээр тусламж үзүүлэн, хичээлээс гадуурх дамжаа, дугуйлангуудад идэвхтэй хамруулдаг байжээ.
Тэрбээр одоо К-поп ертөнцийн шилдэг бүжигчдийн нэгд орж бусад хамтлагийн гол бүжигчдийн үлгэр дуурайлал авдаг хүндлэм уран бүтээлч юм.