x

УДБЭТ-ын тайзнаа “Хунт нуур” бүжгэн жүжиг анх удаа 32 хунтайгаар тоглогдоно

Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын 60 жилийн ой энэ онд тохиож байна. Дуурийн театрынхан түүхэн ойн жилийн уран бүтээлийн шинэ улирлаа “Хунт нуур” бүжгэн жүжгээр эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ анх удаа дэлхийн стандартад нийцсэн буюу 32 хунтайгаар тайзнаа тоглохоор бэлтгэж байгаа юм байна.

Дэлхийн театруудын чансааг тодорхойлдог гэх “Хунт нуур” бүжгэн жүжиг анх 1877 онд Москвагийн Их театрын тайзнаа тоглогдож байжээ. Харин 98 жилийн дараа буюу 1975 онд Төрийн шагналт, Балетмейстер Б.Жамьяндагва Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Хунт нуур бүжгэн жүжгийг тавьсан нь дэлхийн сонгодог урлагт Монгол улсын нэрийг гаргасан гэж зүй ёсоор тооцогддог байна. Анхны Хунт нуурын гол дүрд балетын нэрт бүжигчин Ю.Оюун тоглож байжээ. Үүнээс хойш Хунт нуурын гол дүрд тоглосон бүжигчид дэлхийн томоохон театруудаас хамтран ажиллах санал авч байжээ. Тиймээс ч Хунт нуур театрын шилдэг бүжигчдийг төрүүлдэг гэж тодорхойлдог байна.

Өнгөрсөн жилүүдэд уран бүтээлчдийн нөөц, тайзны багтаамжаас шалтгаалж 20-иод хунтайгаар тоглогдож иржээ. Харин энэ жил анх удаа дэлхийн жишигт нийцүүлэн 32 хунтайгаар 2-р сарын 13, 14-ны өдрүүдэд тоглохоор болсон байна.

Мөн Дуурийн театр улсын гэх тодотголтой учир орон нутгуудад хүрч ажиллахаар төлөвлөсөн тухайгаа хэлсэн юм. Тиймээс ч Хунт нуур жүжгийг анх удаа Дархан, Эрдэнэтэд тоглохоор бэлтгэл ажлаа хангажээ. 

Манай улсын сонгодог урлаг тэр дундаа балетын хөгжил Азид төдийгүй дэлхийд дээгүүрт ордог. Үүнийг батлах жишээ бол 2006 оны дэлхийн шилдэг 8 балетчины нэгээр манай улсын бүжигчин шалгарч байсан юм.

Мөн хэд хэдэн балетчин АНУ-ын “Бостон балет” театрт урилгаар ажилладаг байна.  

ДБЭТ-ынхан өнөө жил сонгодог урлагийн олон улсын фестиваль зохион байгуулахаар бэлтгэж буй бөгөөд энэ хүрээнд ОХУ, Япон, Итали зэрэг улсын дуучид, бүжигчид, удирдаач нарыг урьж, оролцуулах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 6 цаг 24 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 6 цаг 26 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 6 цаг 39 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 6 цаг 43 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 6 цаг 44 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 6 цаг 46 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 6 цаг 49 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 6 цаг 53 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 6 цаг 56 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 7 цаг 13 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 9 цаг 33 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 9 цаг 51 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 11 цаг 23 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 11 цаг 25 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 11 цаг 26 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 11 цаг 27 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 11 цаг 30 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 11 цаг 34 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 11 цаг 37 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 11 цаг 46 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х...
Top