Найруулагч П.Золжаргалын "Шар автобус" богино хэмжээний кино Финланд улсын "Тампере" богино хэмжээний кино наадамд сонгогдон, шалгарч дэлхийд нээлтээ хийхээр болжээ.
Тус бүтээлийн найруулагч П.Золжаргал Япон улсын Обирин их сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгссөн. 2012 онд Монголд ирснээсээ хойш “Шат”, “Нүцгэн гэрэл” зэрэг богино хэмжээний хэд хэдэн кино хийж, үзэгчдийн хүртээл болгосон төдийгүй “Шат” кино нь 38 дахь удаагийн Чикагогийн олон улсын хүүхдийн кино наадмын тэргүүн шагналыг хүртсэн байна.