Дэлхийн алдартнуудтай хамтарч ажилладаг "Stella McCartney" брэндийн хувцас урлаач Д.Энхцэцэг дуучин Адельтай хамтарч ажиллажээ. Энэ удаад түүний багаараа урласан хувцсыг дуучин Адель тайзнаа амилуулсан байна.
Д.Энхцэцэг Английн гүнгийн авхай Кейт Миддлтон, Меган Маркл, Оскарын шагналт жүжигчин Оливиа Колман, Наоми Аки, Кара Делевинь, Деми Мүүр, Жулиа Роберт нарын хувцасыг урладаг гэнэ.
Мөн дуучин Эд Шийран, Элли Гоулдинг, сэтгүүлч Опра Уинфри, загвар өмсөгч Кейт Мосс нарын зэрэг дэлхийн томоохон алдартантай хамтарч ажиллаж байсан аж.