Алдарт дуучин Бейонсе таван жилийн дараа анхны тоглолтоо Дубай хотод хийж, 24 сая долларын ашиг олжээ. Дуучин таван жилийн дотор тайзнаа гараагүй юм. Өндөр шан хөлстэй байсан тул тэрээр Дубайд тоглолт хийжээ. Нэг цагийн тоглолтоос тэр шууд 24 саяын ашиг олсон байна.
Дубайн хамгийн өндөр үнэтэй Atlantis The Royal Hotel зочид буудлын нээлтэд тэр оролцсон ба зохион байгуулагчид нь тоглолтын талаар олонд зарлаагүй нь сонирхолтой байснаас гадна зочдод бичлэг хийхгүй байхыг уриалсан байв.
Гэвч тэр зөвлөмжийг авсан хүн байсангүйгээс Бейонсегийн тайзнаа гарсан зураг бүх хэвлэлүүдэд нийтлэгджээ.
М.ЦОГТ